Төмөр зам
Аспайр төмөр замын зөвшөөрлүүдээ авлаа
Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй “Аспайр Майнинг”-ийн охин компани Northern Railways өнгөрсөн 12 дугаар сарын 1-нд төмөр замын барилгын зөвшөөрлөө авсан билээ.
Гансүхээс үлдсэн төмөр замын өв
Төмөр замын бүтээн байгуулалтыг геополитик, улсын нууц, тусгаар тогтнол гэсэн халхавчаар орлуулж, бодит амьдрал дээр олон төрлийн бантан хутгаж, 2-3 нэвтрүүлэг, хүүхэлдэйн киногоор дамжуулан ард түмний тархи угааж ирсэн нэр бүхий бүлгэм зам тээврийн салбараас зайлах цаг нь ирсэн бололтой.
Боомтын төмөр зам ирэх зун ашиглалтад орно
“Монголын төмөр зам”-ын дэргэд тусгай зориулалтын шинэ нэгж хэдхэн хоногийн өмнө байгуулагдав. “Гашуунсухайтын төмөр зам” консорциум нэртэй уг нэгжид Хятадын Шенхуа, Монголын “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК тус тус нэгджээ.
Дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тохирно
Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гуравдугаар комиссын тавдугаар хэсгийн төмөр замууд буюу Монгол, БНХАУ, ОХУ, Казахстан, БНАСАУ, Вьетнам улсын төмөр замуудын төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуралдаж байна.
Зөвлөх үйлчилгээнд төлсөн зургаан тэрбум
“Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ-ийг хийсэн МакКинсэй компанитай Монголын төмөр замын 2011 онд байгуулсан Зөвлөх үйлчилгээний гэрээг бүрэн эхээр нь уншигч Танд хүргэж байна.
“МакКинсей”-ийн ТЭЗҮ хулхи ТЭЗҮ
Төмөр замын инженерүүдийн холбооны Тэргүүн Л.Пүрэвбаатартай ярилцлаа. Тэрбээр “МакКинсей” компанийн хийсэн “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ-ийг хуурамч гэж үзэж байгаа юм.
Шинэ төмөр замын ТЭЗҮ-ийг ил болгоё
“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хурал Төрийн ордонд болсон билээ. Энэхүү хурал дээр Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатарын хэлсэн үгийг бзрэн эхээр хүргэж байна. Уг илтгэлд дурдсан МакКинсэй компанийн Зөвлөх үйлчилгээний гэрээг бүрэн эхээр нь The Mongolian Mining Journal сэтгүүл 11 дугаар сарын дугаартаа нийтлэв.
Илюмжиновын замаар нүүрс гэлдрүүлэх неополитик
Засгийн газрын сүүлийн хуралдаанаар нарийн царигийн төмөр замын богинохон маршрут баталсныг олон хүн анзаараагүй болов уу. Цагаан хаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хориод километрт нарийн царигийн буюу олон улсын стандартын төмөр зам байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцүүлэх магадлалтай.