Нефть, занар
“Занарын тэсрэлт”-д Монгол нэгдэнэ
“Өнгөрсөн жилүүдэд томоохон гэрээ хэлэлцээр дээр ажилласаар шатдаг занарыг анхаарч амжсангүй. Одоо үлдсэн багахан хугацаагаа занарт зориулна” хэмээн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Эдийн засгийн форумын үеэр хэлсэн юм. Эрчим хүч, нефтийн нөөц дуусахад шатдаг занар “амь тариа” болно гэдгийг бүгд мэддэг байсан ч төдийлөн сонирхож байсангүй.