Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудыг зарлажээ

 

График: 2022 оны дэлхийн эрчим хүчний зах зээл бүтэн жилийн турш үймээн самуунтай байсны эцэст 2022 онд нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.долларт хүрч, сүүлийн найман жилийн дээд цэгтээ хүрчээ. Энэ нь Орос, Украины дайны нөлөөгөөр ийнхүү хямрахад хүрсэн байна. 

Газрын тосны компаниуд ашгаа хоёр дахин нэмэгдүүлж, дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгчдийн эдийн засагт томоохон түлхэц үзүүлсэн.

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ихэнх хувийг аль улс  хариуцдаг талаар Эрчим хүчний хүрээлэнгийн Дэлхийн эрчим хүчний статистик тоймыг ашиглан 2022 онд газрын тосны олборлолтыг дээрх графикт эрэмбэлжээ.

АНУ 2018 оноос хойш дэлхийн хамгийн том газрын тос олборлогч болсон бөгөөд 2022 онд өдөрт 18 сая баррель нефть олборлож ноёрхлоо үргэлжлүүлэв. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн бараг тавны нэгийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм. Тус улсын газрын тосны үйлдвэрлэлийн дөрөвний гурав нь Техас, Нью Мексико, Хойд Дакота, Аляска, Колорадо гэсэн таван мужид төвлөрдөг.

Дэлхийн томоохон газрын тос үйлдвэрлэгчдийг доор жагсаав.