Нефть, занар
2023 он газрын тос нийлүүлэгчдийн “хэтэвчээ” дахин дүүргэх жил
Орос-Украины зөрчилдөөнөөс “хожиж” байгаа нь эрчим хүчний салбар бололтой. Ямар ч байсан газрын тос, байгалийн хий олборлогчид түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласан болохоо хөрөнгө оруулагчдадаа бахархалтайяа тайлагнах боллоо.
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Shell компани л гэхэд 2022 онд түүхэндээ авч үзээгүй өндөр ашигтай ажилласан жил байсныг зарлалаа. Өнгөрсөн жил тэд 40 тэрбум ам.долларыг цэвэр ашиг болгон “халааслажээ”.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн гүйцэтгэл 63%-тай байна
Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежмэнтийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулна
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц болон газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний талаар танилцууллаа. Газрын тос дамжуулах хоолойн тос дамжуулах трассын дагуу инженер геологийн судалгаа хийх, дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулахыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.
Газрын тосны бүтээгдэхүүний хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг (2022.07.04) хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Газрын тосны үнэ цаашид өсөх үү?
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.6-123.7 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна. "Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25%-иар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Монгол орны метан хийн баялгийг үнэллээ
Ногоон эрчим хүч дэлхийн тренд болоод байгаа өнөө үед манай улс “Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөвийн үнэлгээ”судалгааны үр дүнг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд танилцууллаа. Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” болох АМЕП-2 хөтөлбөрийн хүрээнд АМГТГ-ын санаачлагаар Үндэсний геологийн алба, Монгол Улсын Их сургууль, Австралийн “Сайпер” зөвлөх компани хамтран зургаан сарын турш метан хийн нөөцийн судалгааг хийжээ.
Голдман Сакс: Брэнт газрын тосны ханшийн төлөвийг 135 доллар/баррель болгож өсгөв
АНУ-ын Голдман Сакс банк Брэнт газрын тосны ханш энэ оны хоёрдугаар хагасаас ирэх оны эхний хагасыг дуустал дунджаар 135 ам.доллар байх таамаг дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл тус банк газрын тосны зах зээлд үүсээд буй хомсдлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул ийнхүү ханшийн төлөвийг өмнөх таамгаасаа 10 ам.доллараар нэмэгдүүлжээ. Энэ зун баррель тосны үнэ 140 ам.долларт хүрч болзошгүйг тус банк онцолжээ. Улмаар ирэх онд газрын тосны дундаж ханш 125 ам.доллар/баррель байх ажээ.
ОПЕК газрын тосны олборлолтын төлөвлөгөөгөө өөрчиллөө
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн уулзалтаар (2022.06.02) тус байгууллагын гишүүн болон түнш орнууд ирэх долоо болон наймдугаар саруудад өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган баррелиэр нэмэгдүүлэхээр тогтлоо. Өмнөх хэлэлцээрээр бол сар бүрийн нэмэгдүүлэх хэмжээ нь 432 мянган баррель/өдөр-өөр илэрхийлэгдэж байсан юм.
“Газрын тос 80” ойн баярын хурал боллоо
Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал (05.27) Корпорэйт зочид буудлын хурлын танхимд боллоо. Газрын тосны салбарын 800 гаруй зочид төлөөлөгчид оролцсон тус баярын хуралд УУХҮ-дэд сайд О.Батнайрамдал, Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) дарга Л.Баярмандал нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Газрын тосны салбарын “нэвтэрхий толь”
Газрын тосны салбарт Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх профессор, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны Академийн гишүүн, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжавын “Миний салбар, бидний мэргэжил” уулзалт ШУТИС –д боллоо. Ж.Цэвээнжав багш боловсролын салбарт 1975 оноос одоог хүртэл МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д орлогч декан, декан үүрэг гүйцэтгэгч, тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор, профессор, зөвлөх профессороор тасралтгүй 46 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.
“Роснефть”-тэй АИ92 шатахууны импортын үнэ тогтворжуулах гэрээ байгууллаа
Салбарын дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ тогтворжуулах гэрээг “Роснефть” компанитай байгуулсан тухай мэдээлэл (2022.05.03) хийлээ. Өнгөрсөн долоо хоногт УУХҮ-ийн дэд сайд болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан бүрэлдэхүүн ОХУлсад “Роснефть” компанитай жил бүрийн ээлжит уулзалтаа хийсэн байна. Энэ үеэр иргэдийн хэрэглээний шатахууны гол төрөл болох АИ92-ын импортын үнийг одоо тонн тутамд 1110 ам.доллар байгааг 25%-ийн хөнгөлөлттэй буюу 840 ам.доллар болгох гэрээг амжиллтай байгуулсан байна. Ингэхдээ уг гэрээний үнэ нь зөвхөн дөрөв, тав, зургадугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөх ажээ.
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн тендерийн явц удаашралтай байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар (2022.03.31) санал солилцлоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал" гэсэн юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь гүйцэтгэхээ илэрхийлэв
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.
УУХҮЯ: Шатахууны нөөц хэвийн байна
Энэ сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд нийт 166,032 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,886 тонн, АИ-92 автобензин 58,720 тонн, АИ-95 автобензин 3,332 тонн, дизель түлш 99,039 тонн байна. Тодруулбал АИ-92 автобензиний 44 хоногийн, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 71, дизелийн 33, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тонн буюу АИ-92 автобензиний 36 хоногийн, АИ-95 автобензиний 30 хоногийн, дизелийн 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Петроматад оны дундуур газрын тосны олборлолтоо эхлүүлнэ
Газрын тосны Матад XX талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петроматад Лимитед” (LON:MATD) компани энэ оны дундуур олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ. Компанийн хувьд уг талбайд өрөмдсөн Цэн тогоруу (Heron) цооногоос олборлох боломжтой нөөц илрүүлснээ 2019 оны сүүлээр зарлаж байсан юм. Цэн тогоруу цооногоос тос олборлож эхэлснээр компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, цаашид хийх шаардлагатай хайгуулын ажлын хөрөнгийг бүрдүүлэхэд дөхөм болох ажээ.
Газрын тосны ханш 2014 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв
Дэлхийн зах зээлд Брэнт маркийн газрын тосны ханш үргэлжлэн өсч баррель тутамдаа 96.78 ам.долларт хүрсэн (2022.02.14) байна. Энэ нь газрын тосны ханшийн хувьд 2014 оноос хойших дээд үзүүлэлт бөгөөд он гарсаар ханш 20 гаруй хувиар өссөнийг илтгэнэ. Харин өнөөдрийн байдлаар Брэнт тосны ханш ялимгүй буурч 95.8 ам.доллар/баррель болоод байна. Газрын тосны томоохон олборлогч ОХУ болон Украины хооронд мөргөлдөөн үүсч болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэйгээр ийнхүү зах зээлд ханш өссөөр байна.
Газрын тосны ханш олон жилийн дээд түвшинд хүрлээ
Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна.