Нефть, занар
Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас “Тэлмэн ресурс” ХК-тай Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.
“Газрын тос 2021”: Галба XI, Матад-XX талбайг ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөж байна
Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Газрын тос 2021” олон улсын эрдэм шинжилгээний XXVII хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдаж байна. Цахим хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нээж, ШУТИС-ийн ректор, доктор (PhD), профессор Б.Очирбат, НИК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, Канадын Мэрит төслийн Зөвлөх Жениффер Адамс нар үг хэллээ. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Чулуунбат газрын тосны салбарын хөгжлийн талаар илтгэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журмыг баталлаа
Засгийн газрын хуралдаанаар (2021.03.17) “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг хэлэлцэн баталжээ. Уг журам батлагдсанаар гадаад хүчин зүйлсээс хамаарч шатахууны хангамж тасалдах, хомстол үүсч болзошгүй тохиолдолд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх замаар шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдэж буйгаараа ач холбогдолтой юм.
“Газрын тос 2020” хурал болно
Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
Газрын тосны үнэ өсч эхэлсэн ч, төлөв бууралтыг илтгэв
Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель нь 61.4 ам.долларт хүрч өсөөд байна. Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурч байсан бол ханш нь эргээд өсч эхэллээ.
Газрын тосны үйлдвэрийн төслийг төрийн өмчит компани хариуцна
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэхээр боллоо.
Sinopec корпораци 2018 онд IPO гаргана
Хятадын эрчим хүч, химийн Sinopec корпораци нь 2018 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байна. Тус корпораци эхлээд Хонконг, дараа нь Шанхайн хөрөнгийн бирж дээр IPO гаргах аж.
Газрын тосны үйлдвэрийг Энэтхэгийн зээлээр барина
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов.
“Башнефть”-ийг хувьчлах үнэ тодорхой боллоо
“Башнефть” компани дахь төрийн хувийг 325-330 тэрбум рубль буюу 5.3 тэрбум ам.доллараар худалдахаар үнэлжээ. Энэ тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдсэн байна.
”Газрын тосчид” орон нутгийг дэмжих гэрээний загвар батлагдлаа
Газрын тосны тухай хуульд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээний загвар”–ыг Засгийн газар батлахаар заасны дагуу, уг гэрээний загварыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг баталсангүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монголоос Хятад руу нефтийн хоолой тавина
Монгол улсаас БНХАУ руу түүхий газрын тос дамжуулах хоолой тавихаар болсон байна. Газрын тосны экспортлогч компаниудаас ийм саналыг Газрын тосны газар, Уул уурхайн яаманд тавьжээ.
Шатдаг занараас нефть гаргаж авах бүрэн боломжтой
Сүүлийн үед шатдаг занараас нефть, хий гаргаж авах нэлээд ярих боллоо. Ирээдүйн түлш гэж нэрлээд байгаа занарын нөөц, ашиглах технологийн талаар Монголын химийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, академич, доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.