
Т.Бямбанаран
Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр /2026.05.04/ шилдэг татвар төлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, салбарын сайд нар шагнал гардууллаа.
2025 онд “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 компани”-ийн жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК, “Монголын алт МАК” ХХК, “Саусгоби сэндс” ХХК зэрэг уул уурхайн компаниуд багтжээ. Энэ онд “Энержи Ресурс” ХХК нь Групп компанийн хэмжээнд 512 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, сүүлийн арав гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой бичигдэж байна.
Мөн том сегментийн “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар “Трансвест Монголиа” ХХК, “Барло Ворлд Монголиа” ХХК, “Эрдэнэс алт ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Хангад-Эксплорэйшн” ХХК, “Хүрэн толгой коал майнинг” ХХК зэрэг уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн техник, технологи нийлүүлэгч болон уурхайн компаниуд шалгарчээ.
Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10 буюу нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагыг танилцуулж байна.
ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ 10 КОМПАНИ:
ТОМ СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:
ДУНД СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:
ЖИЖИГ СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД:
БИЧИЛ СЕГМЕНТИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД: