Геологи, хайгуул
Геологчдын мэргэжлийн уралдаан болно
Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тэмдэглэx ажлын хүрээнд геологчдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцуулах, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилготой “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг УУЯ, АМГ, геологийн салбарын мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулахаар болжээ.
Орон нутаг хайгуулаас яагаад татгалзаж байна вэ?
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч орон нутгаас ихэнхдээ татгалзсан хариу өгч байна. Энэ талаар аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авсан юм.
Ураны хайгуул, олборлолтын талаар хэлэлцэнэ
Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль, Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл хамтран “Ураны хайгуул, олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинарыг маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Монголын геологчид чуулж байна
“Монголын геологи, хайгуул” мэргэжлийн чуулга уулзалт 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ өнөөдөр эхэлж буй бөгөөд эхний өдөр Геологи, ашигт малтмал, судалгаа гэсэн үндсэн 4 хэсэгт геологи хайгуулын салбарын бүтэц, зохион байгуулалт, бодлого, эрх зүй, зорилт, байгаль орчны сэдвээр 20 орчим илтгэл тавигдах юм.
Геологи хайгуулын ажлын vндсэн ухагдахуун
Монгол оронд үндэсний геологийн салбар үүсэж хөгжөөд даруй далан жил болж байна. Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад манай үе үеийн геологчид ЗХУ (хуучин нэрээр) болон бусад олон орны геологчдын хамтаар Монгол улсын эрдэнэсийн санг дундаршгүйгээр дүүргэж чаджээ.