Геологийн онол-практикийн цахим хурал эхэллээ

2021-10-14

 

Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 82 жилийн ой, Монголын Геологийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой, Монголын Геологичдын өдөрт зориулсан онол-практикийн бага хурал өнөөдөр эхэллээ. Цахимаар зохион байгуулагдаж буй тус хурлыг Үндэсний Геологийн Албаны (ҮГА) дарга О.Чулуун, Монголын Геологийн Холбооны нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй нар үг хэлж, УУХҮЯ-ийн сайд Г.Ёндон мэндчилгээ дэвшүүлэв.

Тус бага хурал нь Төв ба Зүүн Монголын алтны хүдэржилт, хэтийн төлөвийн судалгаа, Монгол орны голлох ашигт малтмалын судалгаа гэсэн үндсэн хоёр хэсэгт өрнөж байна. Хурлын эхний хэсэгт онолын судалгаа (эрэл хайгуул, структур формацын зураг, структур зааглагч хагарлын зураглал, геодинамик хөгжлийн структурууд, структур-металлогений бүсчлэл ба дүүрэгчлэл, алтны гарал үүслийн төрлүүдийн ангилал ба таних тэмдэг) зэрэг сэдвээр хэлэлцэх юм. Харин хурлын хоёр дахь хэсэгт Геологийн судалгааны төвийн Төслийн ахлагч Г.Болдбаатар “2017-2021 онд гүйцэтгэсэн хээрийн судалгааны ажил, төслийн үр дүн”, ШУА-ийн доктор Н.Тунгалаг “Монгол орны голлох ашигт малтмалын 1:500 000-ны масштабын хэтийн төлөвийн үнэлгээний зураг, түүний тайлбар бичиг”, ШУТИС-ийн ГУУС-ийн доктор Б.Чинзориг “Голлох ашигт малтмалын ордуудын геологи,эдийн засгийн үнэлгээ” илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.

 

Г.Идэр  

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ