“Монголын геологи, хайгуул” чуулганыг “Корпорейт”-д зохион байгуулна

2016-03-01
“Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар зэрэг геологи, уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2016”  чуулга уулзалт   гуравдугаар сарын 24-25-нд Корпорейт Конвеншн төвд болох аж. 
Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад  салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд уламжлал ёсоор геологи, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, Монгол орны геологи-стратиграфи тектоник-магматизм структур, ашигт малтмал-металлогени, ашигт малтмалын ордын эрэл-хайгуулын аргачлал ба үр дүн, гидрогеолог-геоэкологийн асуудлуудыг хөндсөн илтгэлүүд тавихаар төлөвлөжээ. 
Энэ жилийн  уулзалтын нэг онцлог нь хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц, үр дүн, цаашид анхаарах асуудлуудыг түлхүү хэлэлцэнэ хэмээн “Монголын геологи, хайгуул-2016” чуулгыг зохион байгуулагчид онцоллоо.
Уг хэлэлцүүлэгт хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд өргөнөөр оролцох юм байна. 
Хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг төрөөс анхаарч идэвхижүүлсэн ч бодит байдал дээр геологи, хайгуулын компаниуд хөрөнгө оруулалт муутай, үйл ажиллагаа нь доголдсон байдалтай байгаа нь чуулга уулзалтыг зохион байгуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна  хэмээн тус хурлыг зохион байгуулагчид ярилаа. 

Г.Идэр  
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ