Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

71 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлажээ

А.Халиун

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2025 оны 3 дугаар сарын 1-нээс нээсэн. Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг 71 талбайд зарлаад байна. ААН-үүд бичиг баримтаа бүрдүүлэн тендерт оролцох бөгөөд сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулна. Тендерт ялсан оролцогчид зөвшөөрлөө авч, тавдугаар сарын 1-нээс эхний компаниуд лиценз авч хайгуулын ажилдаа орох юм байна.

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, “Хайгуулын ажлыг эрчимжүүлэх бодлого барьж буй бөгөөд долоо хоног тутамд хайгуул хийх 10 талбай бэлдэн гаргаж байна. ААН-үүд бүхий л төрлийн ашигт малтмалын хайгуул хийж болох ба үр дүнд нь хаана, ямар төрлийн ашигт малтмал байгаа нь тогтоогдож, ашигт малтмалын нөөц орно. Дараагийн шатанд ашиглалтын тусгай зөвшөөрөл болж, олборлолт явуулах шатанд орно” хэмээн ярилаа.