П.Жаргалсүрэн
2024 онд дэлхийн эрчим хүчний эрэлт дунджаас илүү хурдацтай өссөн нь салбаруудын цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой. Нийт эрчим хүчний хэрэглээ бараг хоёр дахин хурдтай өссөн. Үүнд хөргөлтийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, дата төв болон хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Цэвэр эрчим хүч рүү шилжих хөдөлгөөн эрчимжиж байгаа ч, нүүрс одоог хүртэл дэлхий нийтийн цахилгаан үйлдвэрлэлийн тэргүүлэх эх үүсвэр хэвээр байна. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээлснээр, 2024 онд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн бараг 60 хувийг чулуужсан түлш, 35 хувийг нүүрс дангаараа бүрдүүлж байна.
Сэргээгдэх эрчим хүч нь нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн гуравны нэг орчмыг бүрдүүлдэг ч дэлхийн эрчим хүч уламжлалт эх үүсвэрээс ихээхэн хамааралтай хэвээр байна.
Хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засагтай орнуудад нүүрс эрчим хүчний системийн гол тулгуур хэвээр байна. Дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч Хятад улс эрчим хүчнийхээ 60 орчим хувийг нүүрсээр үйлдвэрлэдэг. Энэтхэгт нүүрс давамгайлж нийт цахилгаан эрчим хүчний бараг дөрөвний гурвыг хангадаг.
Өндөр хөгжилтэй орнууд илүү цэвэр эх үүсвэрт найдаж байна. 2024 онд Европын холбоо сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан бөгөөд нийт эрчим хүчнийхээ бараг тал хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан нь дэлхийн дунджаас хол давсан байна.
АНУ-ын хувьд, 2024 онд байгалийн хий нь цахилгааны гол эх үүсвэр болж, нийт үйлдвэрлэлийн 40 хувийг эзэлсэн. Ерөнхийлөгч Трампын нүүрсийг дэмжсэн бодлого болон хиймэл оюун ухаанаас үүдэлтэй эрчим хүчний эрэлт нэмэгдэж буй нь ойрын жилүүдэд АНУ-д нүүрсний үйлдвэрлэл өсөх хандлагатай байгааг харуулж байна.
Эх сурвалж: www.visualcapitalist.com