Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АНУ-ын “United Airlines” агаарын тээвэрлэгч Монгол Улс руу нислэгээ эхлүүлнэ

Монгол Улс 2023 онд АНУ-тай албан хэлэлцээр хийж, сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүнд, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн компани болох “United Airlines” Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ.

Тус компани 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд Boeing 737-800 агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдлээ.

Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна Turkish airlines, Korean Air, Asiana Airlines, Air China тэргүүтэй гаднын 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд “United Airlines” компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна.

Монгол Улсын “Иргэний нисэхийн ерөнхий газар” болон холбогдох байгууллагууд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог 1-р зэргийн гэрчилгээжилтийг авах ажил явагдаж байна. Энэхүү гэрчилгээг Монгол Улс эзэмшсэнээр 2025 ондоо багтаж Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болно.

АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзийн үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.