Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

 

Ашигт малтмал, газрын тосны газар болон БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-тай 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр техникийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, шатдаг хийтэй холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдал, эрх зүйн орчин, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болж байгаа нь манай хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаад зогсохгүй хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.

Энэхүү санамж бичгийг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид “Шатдаг хийн импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт,  ашиглалтын үеийн аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдүүлэх, хяналтын нэгдсэн тогтолцоог чадавхжуулах” техникийн туслалцааны төслийн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэв.

Энэ хүрээнд шатдаг хийн аюулгүй ажиллагаа “Gas Safety 2025” сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сургалтыг зохион байгуулав.

Энэхүү сургалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Зам, тээврийн яам, Байгаль орчин, уур амьсгалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монополын эсрэг газар, Стандарт, хэмжил зүйн газар, Тээврийн цагдаагийн алба, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Таван толгой түлш ХХК зэрэг төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн 60 орчим албан хаагчид хамрагдаж, шатдаг хийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг мэдээллийг авч, БНСУ-ын мэргэжлитнүүдээс туршлага судлав.