Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийн хэлэлцээг 11 сард багтаан эцэслэнэ Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.10.11) “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн барих 772 сая ам.долларын өртөгтэй Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа.
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч, ажлын хэсэг анхны хурлаа хийлээ  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэг анхны хурлаа хийлээ.
Овоотын төсөл 2027 онд анхны нүүрсээ гаргахаар төлөвлөжээ  Овоотын коксжих нүүрсний төслийг эзэмшигч "Aspire Mining" (ASX: AKM) компани төслийн нөөцийн шинэчилсэн үнэлгээг танилцууллаа.
“Онтре Ресурс”: Лиценз шилжүүлэх ажил хууль тогтоомжийн хүрээнд үргэлжилж байгаа Сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Онтре Ресурс”-ээс (2026.10.06) албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Хайгуулын салбар сэргэвэл 90 мянга хүртэлх ажлын байр бий болох боломжтой Өнөөдөр (2026.10.06) Дэлхийн банкны групп, Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын хувийн хэвшлийн шинэжилгээ” (CPSD) тайлангийн нээлт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Entrée Resources-ийн Гүйцэтгэх захирал Монголд ажиллаж, Оюу толгойн үйл явцтай танилцжээ  Entrée Resources Ltd. компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа 9 дүгээр сарын эхээр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Оюу толгой төслийн явц болон тусгай зөвшөөрлийн шилжүүлгийн ажлын талаар онцолжээ.
Алтны хариуцлагатай олборлолтыг дэмжих төсөл амжилттай хэрэгжиж, урт хугацааны гэрээ байгуулав  Монгол Улсаас “хариуцлагатайгаар” олборлосон алтыг олон улсын зах зээлд гаргах, нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох зорилготой төсөл амжилттай хэрэгжиж, хамтын ажиллагааг урт хугацаанд үргэлжлүүлэх шинэ гэрээг өнөөдөр (2026.09.28) байгууллаа.
Б.Дашпүрэв: Шатахууны импортыг төрөлжүүлж, олон улсаас татахаар ажиллаж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр цаг үеийн асуудлаар Шатахууны шуурхай штабын шийдвэрийг танилцууллаа.
Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн зарцуулалтыг нэг удаагийн хуулиар зохицуулна Засгийн газраас 2027 онд "Оюутолгой" компаниас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээд буй.
Багануурт жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэр барина Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.09.23) болж, агаарын бохирдлыг бууруулах томоохон төслийн хүрээнд "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэлээ.
“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн билээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлнэ  Засгийн газар болон “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээрийн үр дүн, цаашдын чиг хандлагыг Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик-тэй хийсэн албан ёсны уулзалтын үеэр (2026.09.22) Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
 "Петро Матад" хоёр цооногоо хаалаа Дорнод аймгийн Матад сумд үйл ажиллагаа явуулж буй Петро Матад компанийн 2026 оны газрын тосны борлуулалт дахин саатаж, олборлолтын хоёр цооногийг түр хаалаа.
MiningWeek & MinePro 2026 үзэсгэлэн эхэллээ Уул уурхайн салбарын техник, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн шинэ боломжуудыг нэг дор төвлөрүүлсэн “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрханд болж байна.
"Чингис хаан баялгийн сан нэгдэл" болон "Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо" хамтран ажиллахаар боллоо  “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй удирдлагууд Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэлийг хүлээн авч уулзан, шинэ ажилд нь амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Шадар сайд Т.Доржханд: Монгол Улс 2028-2030 он гэхэд эрчим хүчний хараат бус болж, экспортлогч болох бүрэн боломжтой Шадар сайд Т.Доржханд өнөөдөр (2026.09.14) эрчим хүчний салбарын бодлого, экспорт болон шинэчлэлийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, салбарын тулгамдсан асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шийдлүүдийг танилцууллаа.
Төрийн өмчит 25 байгууллагыг татан буулгаж, 30 тэрбум төгрөг хэмнэнэ Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 9-ний ээлжит хуралдаанаар Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах болон татан буулгах тухай тогтоол баталлаа.
БНХАУ-аас импортлох шатахууны хэмжээг нэмэгдүүлж, тогтмолжуулахаар уул уурхайн ААН-үүдтэй хамтарч ажиллана Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх, БНХАУ-аас авах нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэн тогтмолжуулах зорилгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
COP17: 23 орны 60 гаруй төсөлд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцов Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа.
 “Газрын тосны үйлдвэр”-ийг Үйлдвэрлэл, технологийн парк болгон хөгжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.08.19) болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалттай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1 2 3 4