Шинэ мэдээ
“Western Range” төмрийн хүдрийн уурхай шинэ эрин үеийг нээж байна
Рио Тинто-ийн гүйцэтгэх захирал Стаушолм баасан гарагт Баруун Австрали дахь Western Range төмрийн хүдрийн шинэ уурхайн нээлтэд оролцлоо. Стаушолм хэлэхдээ, 2 тэрбум долларын өртөгтэй Western Range уурхайн нээлт нь шинэ эхлэлийг тавилаа гэжээ. Рио Тинто 2020 онд соёлын ач холбогдолтой Жуукан хавцлын агуйг устгасантай холбоотой дуулиан дэгдэж байсан.
Европын цахилгаан автомашины салбар хямралд ороод байна
Хятад улс энэ оны эхээр ховор металлын экспортоо хязгаарлах шийдвэр гаргаснаар АНУ, Хятадын худалдааны маргаан гүнзгийрсэн. Гэвч энэхүү хориг зөвхөн Америкийн компаниудад нөлөөлөөд зогссонгүй. Европын автомашины салбарт хүндээр тусч, бүр мөсөн сөхрүүлэх аюултай болжээ.
ЕХ хилийн чанадад хэрэгжүүлэх критикал минералын 13 шинэ төслийг баталлаа
Европын Холбоо (ЕХ) критикал минералын нөөцөө баталгаажуулах зорилгын хүрээнд бусад улсад стратегийн түүхий эдийн 13 шинэ төслийг сонгон баталгаажуулжээ. Эдгээр төсөл нь нийт 13 улсад хэрэгжих бөгөөд үүнд, Канад, Гринланд, Казахстан, Норвег, Серби, Украин, Замби, Шинэ Каледони, Бразил, Мадагаскар, Малави, Өмнөд Африк болон Их Британи улс багтаж байна.
Төв Азийн орнууд усны нөөцөө хамтран ашиглаж байна
Төв Азийн орнууд усны нөөцийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байна. Казахстан, Тажикстан, Узбекистаны албаны хүмүүс зуны тариалангийн улиралд Бахри Точик усан сангаас ус хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа.
Их Британи улс критикал минералын салбарт Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн
Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци (МЧАМА) өнгөрсөн долоо хоногт /2025.05.29/ “Чухал ашигт малтмал: Монголын болон Глобал чиг хандлага” сэдэвт ээлжит семинарыг “Монголын критикал минералын хөгжлийн төлөвлөгөө: Дэлхийн шилжилтэд Монгол Улсын үүргийг тодорхойлох нь” гэсэн ерөнхий сэдвийн дор гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Дэлхийн анхны бага оврын цөмийн реактор Хятадад бэлэн боллоо
Хятадын анхны бизнесийн зориулалттай жижиг модульчлагдсан цөмийн реактор Linglong-1 ашиглалтад ороход бэлэн болж байна. Хайнань мужийн “Hainan Nuclear Power” ХХК-ийн талбайд байрладаг Linglong-1 реакторыг Хятадын Үндэсний Цөмийн корпораци (CNNC) бүтээж байгаа.
“Монгол дахь хөрөнгө оруулагчдын итгэл” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай боллоо
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) өнөөдөр /2025.05.29/ “Монгол дахь хөрөнгө оруулагчдын итгэл” сэдэвт хэлэлцүүлгийг “Blue Sky” зочид буудлын 2 дугаар давхарт, “Жейд” хүлээн авалтын танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр Монголын Улсын хөрөнгө оруулалтын орчны бодит байдал, хөрөнгө оруулагчдын өнөөгийн итгэл, санаа бодлыг хэлэлцсэн юм.
2024 онд Ази тив дэлхийн цагаан тугалганы үйлдвэрлэлийг тэргүүлэв
Цагаан тугалга — Орчин үеийн технологийн салшгүй хэсэг бөгөөд ухаалаг утас, ногоон эрчим хүчний шийдэл зэрэгт өргөн хэрэглэгддэг. 2024 оны байдлаар дэлхийн нийт цагаан тугалганы олборлолтын 55.7 хувийг Ази тив дангаар бүрдүүлсэн талаар АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлэв.