Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Бразил улс нефтийн салбараасаа 6.2 тэрбум доллар олно

Credits: oilprice.com

Ч.Сансар

Бразилын засгийн газар эдийн засгаа тогтворжуулах зорилгоор нефтийн салбараас 6.2 тэрбум доллар босгохоор төлөвлөж байна гэж Bloomberg мэдээллээ.

Газрын тосны салбараас мөнгө босгох өөр нэг арга бол хайгуулын лиценз зарах явдал юм. Бразилын иргэдийн орлого нь буурч, зардал нь өсөж байгаа энэ үед засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүндрэлтэй учирч байгаа билээ.

Бразилд ашиглагдаагүй, судлагдаагүй газрууд олон байдаг тул хайгуулын шинэ лиценз зарж, орлого олох боломж их байдаг. Бразилын Конгресс зөвшөөрвөл энэ жилд лицензийн борлуулалтаас 2.64 тэрбум ам.долларын орлого олох боломжтой.

Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силвагийн рейтинг хамгийн доод түвшинд хүрч, засгийн газарт үзүүлэх олон нийтийн дэмжлэг хоёрдугаар сарын байдлаар 24% хүртэл буурсан аж.

Эдийн засаг, нийгмийн асуудлуудаа шийдвэрлэхийн тулд засгийн газар 3-р сард Бразилын газрын тосны сангийн хөрөнгийг ашиглана гэж мэдэгдсэн. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийг цуглуулах зорилгоор 2010 онд байгуулагдсан тус санд өнөөдрийг хүртэл 3.5 тэрбум доллар хуримтлагдаад байна. Ерөнхийлөгч Лулагийн засгийн газар сангийн мөнгийг хэрхэн зарцуулахыг шийдэх хороо байгуулжээ. Харин 3.5 тэрбум доллар нь эдийн засгаа тогтворжуулахад хүрэлцэхгүй тул засгийн газар нефть, байгалийн хийн салбараас олох орлогоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа билээ.

Эх сурвалж: oilprice.com