Шинэ мэдээ
Хятадын нүүрсний импорт 9 дүгээр сард дээд амжилт тогтоолоо
Дотоодын нүүрсний хэрэглээ нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотой Хятадын нүүрсний импорт 9 дүгээр сард өссөн үзүүлэлттэй гарчээ. БНХАУ өнгөрсөн сард нийт 47.59 сая тонн нүүрс импортолсон нь 2023 оны 9 дүгээр сартай харьцуулахад 13%-иар өссөн гэж тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээнээс харж болно.
Монгол Улс 62.514 тонн шатахууны нөөцтэй байна
Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан мэдээллээр Монгол Улс энэ сарын 8-ны байдлаар 62.514 тонн шатахууны нөөцтэй байна. Тодруулбал, баруун бүс 12.553 тонн, хангайн бүс 5.435 тонн, төвийн бүс 34.975 тонн, зүүн бүс 9.551 тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байгаа ажээ.
“GEOMINE-2024” эхэллээ
“GEOMINE-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис зочид буудлын ХААН хурлын танхимд өнөөдөр эхэллээ.
Казахстаны иргэд цөмийн станц байгуулахыг дэмжлээ
Ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар дэлхийн хамгийн том уран олборлогч Казахстан улсын сонгогчид цөмийн цахилгаан станц барихыг дэмжлээ. Казахстаны сонгуулийн төв хорооноос Даваа гарагт мэдээлснээр, сонгогчдын 71% нь цөмийн шинэ реактор барих шийдвэрийг дэмжсэн байна.
“Mining Week & Minepro 2024”
Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining Week Minepro 2024”
Казахстан улс Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлнэ
Казахстан Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хийж байна. Энэхүү экспорт нь Туркменистан, Оростой өрсөлдөх хэмжээнд хүргэнэ гэж Bloomberg мэдээллээ. Казахстаны байгалийн хийн үндэсний оператор QazaqGaz-ын гүйцэтгэх захирал Санжар Жаркешов “Хятад улсын эдийн засаг удааширч байна гэсэн мэдээлэл гарч байгаа ч байгалийн хийн эрэлт өссөөр байна. Бид Хятад болон магадгүй Узбекистан зэрэг бусад улс руу экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцох байх" гэж Bloomberg агентлагт ярьжээ.
“Mining Week & Minepro 2024” эхэллээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулж буй “Mining week & Minepro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээ Улаанбаатар хот Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд өнөөдөр эхэллээ.
Их Британи нүүрсний цахилгаан станцуудаа хаалаа
Их Британи нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа даваа гарагт хааснаар чулуужсан түлшнээс цахилгаан эрчим хүч гаргахыг зогсоож буй “Их 7”-гийн анхны орон болно. Ингэснээр Их Британийн 140 гаруй жил үргэлжилсэн нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл зогсох аж.