Шинэ мэдээ
Хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулна
Эдийн засгийн хориг арга хэмжээ, Украйны эсрэг хийж буй дайны улмаас 2025 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, банкуудын ашиг буурах төлөвтэй байна гэж Оросын хоёр дахь томоохон банк болох “VTB”-гийн гүйцэтгэх захирал Андрей Костин “Reuters”-т онцолжээ.
Уул уурхайн салбар 2024 онд
Уул уурхай, эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг. Энэ салбарын хөгжил дэвшил, ололт амжилт бол улс эх орны эдийн засгийг тэлэх, тогтвортой хөгжлийг түүчээлэх бодит суурь нь юм. ДНБ-ий 30%. аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79%, экспортын 94%, улсын төсвийн орлогын 30%-ийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байгаа нь энэ салбарын ач холбогдлыг тодорхойлно.
ОХУ нүүрсний экспортын татвараа цуцаллаа
Нүүрсний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний экспортын татвараа албан ёсоор цуцалсан талаар “РИА Новости” агентлаг мэдээллээ. Шинжээчдийн ярьж байгаагаар нүүрсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа аж.
ГОЛОМТ БАНК 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН НОГООН БОНД ГАРГАЛАА
Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй 50 сая ам.долларын ногоон болон нийгмийн чиглэлийн бондыг 2025 оны 01 сарын 02-ний өдөр гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас амжилттай санхүүжилт татлаа.
Хятад улс Төвөдөд мега усан станц байгуулна
Хятад улс дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын далан байгуулахыг зөвшөөрлөө. Энэхүү далан нь дэлхийн хамгийн том Гурван хавцлын далангаас бараг гурав дахин их эрчим хүч үйлдвэрлэх чадвартай юм байна.
2025 онд газрын тосны үнэ өсөх үү?
Өнгөрсөн жилийн газрын тосны үнэ тойрсон төлөв байдлыг Хятад улс эрэлтээ бууруулах вий гэсэн нийлүүлэгч компаниудын болгоомжлол төдийгүй бүтээгдэхүүн нийлүүлэлт тасалдах эрсдэлд ач холбогдол өгөөгүйгээр тодорхойлж болохоор байлаа. Энэ нь үнийг харьцангүй тогтвортой байлгаж чадсан бөгөөд 2025 онд хэд хэдэн нөхцөл байдлаас шалтгаалан уг байдал үргэлжлэх төлөвтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРЖИЛТ - 2024 ОНД
Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байна. Юуны түрүүнд эдийн засгийн тогтворжилтод уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистик, боомтын сэргэлт голлон үр дүн авчирсан бол төсвийн зардлын тэлэлт, иргэдийн хувийн хэрэглээ идэвхжсэн зэрэг нь өсөлтийг хадгалахад нөлөөлжээ.
2025 онд алтны үнэ ханш ямар байх вэ?
Үнэт металлын салбарт дэлхийд тэргүүлэгч “Гереус прэшиүс металл” компанийн үзэж буйгаар алтны үнэ 2025 онд өнгөрсөн жилийнхтэй адил өсөлттэй байх ажээ.
Ц.Туваан: БНЭУ-аас авах 450 сая ам.долларын зээлийн хэлэлцээр УИХ-аар орно
Засгийн газрын хуралдаанаар /2024.12.30/ энэ онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд хийх ажлаа ярилцлаа. Энэ удаагийн хуралдаанаар гарсан шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс гурав нь хэрэгжих шатандаа, тодорхой шийдвэрүүдийг гаргаад явж байна.
ЗЭСИЙН ҮНЭ 2030 ОН ХҮРТЭЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?
Сүүлийн хоёр жилийн хугацаанд COVID-19 цар тахлын улмаас Хятадын эдийн засаг суларснаар зэсийн үнэ унасан юм. Харин үүний дараа сэргэж, түүхэн дээд хэмжээнд хүрч өсчээ. Тухайлбал, уг металлын үнэ 2022 оны 3 дугаар сард тонн тутамд 10,845 ам.доллар байсан бол 2024 оны 5 дугаар сарын 20-нд нэг тонн нь 10,900 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрчээ.
Монгол Улс “Orano” групптэй 1.6 тэрбум ам.долларын ураны гэрээ байгуулна
Монгол Улсын Засгийн газар, Францын “Orano Mining” групп нар 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай уран олборлох төслийг хэрэгжүүлэхээр урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай Монголын Засгийн газар баасан гарагт мэдэгдлээ. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Цахилгааны үнийн өсөлт инфляцыг 1.3 нэгж хувиар нэмэгдүүлжээ
Инфляц 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувьд хүрч өмнөх сараас 1.1 нэгж хувиар нэмэгджээ. Үүний 1.3 нэгж хувийг өрхийн цахилгааны үнийн өсөлт дангаараа эзэлж байгаа юм. Инфляцын цаашдын төлөвийн хувьд цахилгаан, ус суваг, дулаан зэрэг төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн шууд болон дам нөлөөнөөс гадна, төсвийн тэлэлт, эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор эрэлтийн шалтгаанаар инфляц эрчимжиж, ирэх онд зорилтын дээд хязгаарыг давж өсөхөөр байна.
ЗЭСИЙН ХОМСДОЛ БА РИО ТИНТО, USHA, TASEKO КОМПАНИУДЫН САНААЧИЛГА
Цахилгаан болон цэвэр эрчим хүчинд шаардагдах зэсийн эрэлт хэрэгцээ 2025 он гэхэд 200,000 тоннын хомсдолд орох эрсдэлтэй тул Рио Тинто, Usha Resources, Taseko Mines зэрэг уул уурхайн томоохон компаниуд уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан машины зах зээл рүү хүч түрэн орж байгаагаас үүдэн зэсийн эрэлт хэрэгцээ урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Цахилгаан машины батарейгаас эхлээд салхин сэнс хүртэлх технологийн салшгүй нэг хэсэг болсон уг металл нь нийлүүлэлтийн хямралд өртөж, цэвэр эрчим хүчний шилжилтэд саад учруулж болзошгүй юм.
Ураны төслийн АМНАТ Хуримтлалын санд төвлөрнө
Засгийн газар өчигдөр /2024.12.25/ УИХ-д хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсны нэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах талаар тусгасан билээ. Харин энэ тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг энэ удаагийн ҮБС-ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тодруулан тусгажээ.