2025 оны 10 дугаар сарын 17-ны орой “Евроазиан Люб Системс” ХХК хэрэглэгчдэдээ зориулсан талархлын арга хэмжээг Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд (Ballroom) зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь дэлхийд танигдсан Shell брэндийн Монгол дахь албан ёсны нээлт гэдгээрээ онцлог байв. Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын 100 гаруй төлөөлөгч, Төв Азийн орнуудын зочид төлөөлөгчид оролцсон үдэшлэгт брэндийн инноваци, чанар, найдвартай байдлыг онцлон танилцуулсан бөгөөд салбарын мэргэжилтнүүдийн дунд итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдав.