Т.Бямбанаран
Дэлхий дахины хэмжээнд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 улсын жагсаалтыг БНХАУ түүчээлж байна. Хятад улс 2024 онд нийт 1 тэрбум тонн түүхий ган үйлдвэрлэжээ. Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн туршид үргэлжилсэн хотжилт, төрийн идэвхтэй дэмжлэг, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийн хүчирхэг тогтолцооны үр дүн юм.
Энэтхэг улс Хятадын үйлдвэрлэлийн хэмжээтэй харьцуулахад хол хоцорсон ч 149 сая тонн ган үйлдвэрлэж, жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Япон (84 сая тонн) болон АНУ (79.5 сая тонн) нь дэлхийн дөрвөн том үйлдвэрлэгч орны тоонд зүй ёсоор багтдаг ч сүүлийн 20 жилд дотоодын эрэлт буурсан зэргээс үүдэн үйлдвэрлэл нь зогсонги байдалд орж, буурах хандлагатай байна.
Энэхүү 10 улс дэлхийн гангийн үйлдвэрлэлийн бараг 85%-ийг бүрдүүлдэг. Гэвч ганцхан Хятад улс дангаараа 53%-ийг эзэлж байгаа нь дэлхийн гангийн нийлүүлэлтийг Хятадын эдийн засгийн хэлбэлзлээс нэн хамааралтай, эмзэг өртөмтгий болгож байна.
Эх сурвалж: World Steel Association, Visual Capitalist