Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монголд баригдаж буй газрын тосны үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

Ч. Сансар

Энэтхэгийн дэмжлэгтэй Монголд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Түүнчлэн Монголын тал Энэтхэгийн компаниудыг газрын тос, байгалийн хийн хайгуулд оролцохыг хүсэж байгаа гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдэгдлээ.

Уг мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр түгээсэн юм. Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр нь Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын зээлээр баригдаж байгаа бөгөөд жилд 1.5 сая тонн буюу өдөрт 30 мянган баррель түүхий тос боловсруулах хүчин чадалтай.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны ажилтан П. Кумаран “Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Энэтхэгт үйлдвэрлээд Монгол руу тээвэрлэнэ. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Бид 2028 он гэхэд боловсруулах үйлдвэр ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна" гэж хэлжээ.

Мөн Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох зорилготой байгаа. Монгол улс бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэхэд хөнгөлөлт эдлэх гэрээтэй хэмээн П. Кумаран нэмж мэдээлсэн байна.

reuters.com