Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ, Австрали Хятадын хяналтыг сөрөх стратегийн ашигт малтмалын гэрээ байгууллаа

О. Дөлгөөн

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз 2025 оны 10-р сарын 20-нд Цагаан ордонд уулзаж, стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ алхам нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд Хятадын давамгайллыг бууруулах, барууны орнуудын хангамжийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Гэрээний дагуу хоёр улс тус бүр уул уурхай, боловсруулах төсөлд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, стратегийн ашигт малтмалд үнийн доод босго тогтоох аж. АНУ-ын Экспорт-Импорт банк (EXIM) Австралийн 7 компаниудад 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгох захидал илгээжээ. Энэхүү төсөл нь батлан хамгаалах систем, агаарын хөлгийн эд анги, холбооны тоног төхөөрөмж болон дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд шаардлагатай ховор металлуудыг хангах зорилготой.

Стратегийн ашигт малтмалд газрын ховор элементүүд, литий, никель зэрэг материалыг оруулдаг бөгөөд эдгээр нь цахилгаан автомашин, онгоцны хөдөлгүүр, цэргийн радар зэрэг технологид ашиглагддаг. Австрали улс нөөц бололцоогоо ашиглан олборлолт, боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Мөн уулзалтын үеэр Трамп AUKUS цөмийн шумбагч онгоцны гэрээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ нь АНУ, Австрали, Их Британи гурван улсын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн алхам юм.

Энэхүү гэрээ нь Хятадын дэлхийн стратегийн ашигт малтмалын зах зээлийн хяналтыг сөрөх, барууны орнуудын технологийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах стратегийн чухал алхам гэж шинжээчид дүгнэж байна.

reuters.com