Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭТТ он гарсаар 21 сая тонн нүүрс экспортоллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны аравдугаар сарын 22-ны байдлаар нийт 21 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн, Ханги боомтоор 0.5 сая тонн нүүрс тус тус экспортолсон бөгөөд 10 дугаар сарын 18-ны биржийн 406 тээврийн хэрэгсэл экспорт хийсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28% байсныг аравдугаар сард 40% болгож нэмэгдүүллээ.

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" компани