Ертөнц
ОХУ-ын Хятад руу гаргасан үнэт металлын экспорт 80%-иар өсжээ
2025 онд ОХУ-ын БНХАУ руу гаргасан алт, мөнгө зэрэг үнэт металлын экспортод огцом өөрчлөлт гарч, энэ оны эхний хагас жилд 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 80%-иар өсөж, 1 тэрбум ам.долларт хүрсэн тухай “Trade Data Monitor” компани мэдээлсэн байна.
BHP Танзани дахь 942 сая ам.долларын өртөгтэй никелийн төслөөс гарчээ
Австралийн уул уурхайн томоохон компани болох BHP групп (ASX: BHP) Танзани улс дахь 942 сая ам.долларын өртөгтэй “Kabanga” никелийн төслөөс гарахаар шийдэж, төслийн түнш болох “Lifezone Metals” (NYSE: LZM) компанид өөрийн эзэмшлийн хувиа 83 сая ам.доллар хүртэлх үнээр худалдахаар болсон тухай “Lifezone” компани мэдээллээ.
Зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үйлдвэрлэлд ашигладаг металд 50%-ийн тариф тогтоох гэж буйгаа зарласны дараа энэ Мягмар гарагт /2025.07.08/ зэсийн үнэ хоёр оронтой тоогоор огцом өсөв.
Оросын байгалийн хийн экспорт түүхэн доод түвшиндээ хүрлээ
Европ руу экспортолдог Оросын байгалийн хийн хэмжээ сүүлийн 50 жилд байгаагүй доод түвшиндээ хүрчээ. Үүний улмаас төрийн өмчит Газпром компанийн борлуулж чадахгүй буй хийн хэмжээ нэмэгдэж, Кремлийн орлогын гол эх үүсвэр нь санхүүгийн асуудалтай тулгарлаа.
Зэсийн үнэ сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрэв
Мягмар гарагт /2025.07.01/ зэсийн үнэ сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрлээ. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн байна. Тодруулбал, Лондоны металлын бирж (LME)-д зэсийн нийлүүлэлт мэдэгдэхүйц хумигдаж, хомсдол үүссэн нь үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлсэн бол, нөгөө талаас АНУ болон БНХАУ-ын худалдааны зөрчил намжих болов уу гэсэн хүлээлт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ.
БНХАУ-ын төмрийн хүдрийн эрэлт суларч, коксжих нүүрсний үнэ буурлаа
Мягмар гарагт төмрийн хүдрийн фьючерс үнэ буурсан нь Хятадын үйлдвэрлэлийн тааруу үзүүлэлт болон тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямралаас үүдэлтэй. Төмрийн хүдрийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улсад эрэлт сул байгаа нь хөрөнгө оруулагчдын хандлагыг сулруулжээ.