Ертөнц
Exxon 2050 он хүртэл байгалийн хийн эрэлт өснө гэж үзэж байна
2050 он гэхэд дэлхийн байгалийн хийн эрэлт хэрэгцээ өнгөрсөн оныхоос 20 гаруй хувиар өснө. Энэ нь эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээ буурч, хөгжиж буй орнуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой гэж Exxon Mobil пүрэв гарагт жилийн тайландаа дурджээ.
Энэтхэгийн хоёр дахь том газрын тосны үйлдвэрийн импорт ЕХ-ны хоригийн нөлөөгөөр огцом буурав
Европын Холбооны (ЕХ) хориг арга хэмжээ БНЭУ-ын “Nayara Energy” компанийн худалдан авалтын төлөвлөгөө болон боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтад цохилт өгсөн. Үүний улмаас ОХУ-ын газрын тосны аварга “Роснефть” компани 49%-ийг нь эзэмшдэг Энэтхэгийн “Nayara Energy” компани 8 дугаар сард түүхэндээ хамгийн бага хэмжээний түүхий тос импортлох төлөвтэй байна.
Оросын бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ
ОХУ-ын дотоодын бензиний зах зээлд дарамт улам нэмэгдэж, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор экспортын онцгой хориг тавьсан ч бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. 2025 оны 8 дугаар сарын 4-нд Санкт-Петербургийн Олон улсын бараа, түүхий эдийн бирж (SPIMEX)-д АИ-95 маркийн бензиний үнэ тонн тутамд 77,000 рубль (946.6 ам.доллар)-ээс давжээ.
Ази тивийн нүүрсний импорт багаслаа
Азийн улс орнуудын эрчим хүчний нүүрсний далайн импорт 7 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс бараг 7.8%-иар буурсан байна. Энэ нь Хятад, Энэтхэг зэрэг томоохон импортлогч улсууд сүүлийн саруудад дотоодын нийлүүлэлт, нөөцөө нэмэгдүүлж, худалдан авалтаа багасгасантай холбоотой.