Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Полиметалл компани Орос дахь хөрөнгөө 6-9 сарын дотор зарах төлөвлөгөөтэй байна Алт, мөнгө үйлдвэрлэгч Полиметал Интернэшнл компани 6-9 сарын хугацаанд АНУ-ын хоригт хамрагдсан Орос дахь хөрөнгөө худалдана гэж Гүйцэтгэх захирал Виталий Несис 8 сарын 9-нд мэдэгдлээ
Перу улсад зэсийн үйлдвэрлэл 2023 оны эхний хагаст өсөж, 6-р сард 22%-иар нэмэгдсэн байна Перугийн зэсийн үйлдвэрлэл 6-р сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8%-иар өссөн гэж тус улсын Эрчим хүч, уул уурхайн яам мягмар гарагт мэдэгдлээ
Япон Намиби улстай газрын ховор элементийн хайгуул хийх гэрээ байгуулжээ Япон мягмар гарагт Намиби улстай газрын ховор ашигт малтмалын хайгуулыг хамтран хийх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь цахилгаан машины батарей үйлдвэрлэхэд ашигладаг
Монголоос Мексик хүртэл: АНУ-ын чухал ашигт малтмалын төлөөх тэмцэл Дэлхийн их гүрнүүд газрын ховор элементийн төлөө өрсөлдөж байна. Дэлхийд цэвэр эрчим хүч рүү шилжиж байгаа энэ үед цэвэр эрчим хүч
ОПЕК-ийн олборлолт 7-р сард нэг сая гаруй баррелиар буурчээ ОПЕК-ийн олборлолт өмнөх таамаглаж байснаас ч илүү унасан гэдгийг харуулсан гурав дахь судалгаа гарлаа гэж зах зээлийн мэдээ, мэдээллийн Argus компани мэдэгдлээ
Монгол Улс газрын ховор элементийн чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ ВАШИНГТОН, 8-р сарын 2 (Ройтерс) - Монгол Улс газрын ховор элемент олборлох чиглэлээр Вашингтонтой хамтран ажиллана гэж тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтонд айлчлах үед мэдэгдлээ. Гэвч АНУ, Хятадын хооронд "шинэ хүйтэн дайн" эхлэвэл дэлхийн эдийн засагт хохирол учруулна гэж тэрбэр анхаарууллаа.
Нефть боловсруулах үйлдвэрүүд засвар үйлчилгээгээ дуусгаж, Оросын дизель түлшний экспорт нэмэгдлээ ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд улирлын чанартай засвар үйлчилгээгээ хийж дуусгасны дараа 7-р сард Оросын дизель, бензиний экспортын хэмжээ 6-р сартай харьцуулахад 5%-иар өссөн байна гэж Ройтерс агентлаг 8 сарын 1-нд мэдээллээ.
Рио Тинто, Коделко компаниуд Чилид зэсийн хайгуулд хамтран ажиллана Чилийн төрийн өмчит Коделко компани Рио Тинтотой хамтран тус компанийн саяхан худалдаж авсан Чилийн хойд хэсэгт орших Агуа де ла Фальда зэсийн ордод хайгуул хийж байна.
Тоёота цахилгаан автомашины технологийг Хятадад хөгжүүлнэ ТОКИО, 7-р сарын 31 (Ройтерс) - дэлхийн хамгийн том автомашины зах зээл Хятадад автомашины өрсөлдөөн улам ширүүсч буй энэ үед Тоёота компани цахилгаан автомашины технологийг хөгжүүлнэ гэж Тоёота компаний төлөөлөгчид мэдэгдлээ.
Үнэт металл үйлдвэрлэгч Степ Голд компани   хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна Степ Голд ХХК (TSX: STGO) нь Монгол дахь хамгийн том төсөл болох “Алтан цагаан овоо”  алтны уурхайн II шатны бүтээн байгуулалтад зарцуулах 150 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулахаа зарлалаа. Уг төслийн хүрээнд 2025 оноос хойш 12 жилийн турш 100,000 унц алт нэг жилд олборлох боломжтой болно. Тус компани “Алтан цагаан овоо” уурхайг  бүрэн хүчин чадлаар ашиглаж, Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
АНУ түүхий нефтийг Азийн зах зээлд их хэмжээгээр нийлүүлж байна Азийн орнууд ирэх сард АНУ-ын түүхий нефтийг дээд хэмжээгээр худалдан авах захиалга өгсөн гэж эх сурвалжууд Ройтерс агентлагт ярьжээ. 8 дугаар  сард өдөрт 1.5-1.9 сая баррель түүхий нефть  буюу WTI Midland төрлийн нефтийг АНУ-аас Ази руу экспортолно. Энэ нь 4 дүгээр  сард Ази руу нэг өдөрт тээвэрлэж, дээд амжилт тогтоосон 2.2 сая баррель газрын тосны хэмжээнээс арай доогуур үзүүлэлт юм.
Дэлхийн тэргүүлэгч уул уурхайн 50 компанийн үнэлгээ  356 тэрбум доллараар буурлаа 2022 оны эхний улирлын төгсгөлд ашигт малтмал, металлын ханш бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоож байв. Тэргүүлэгч нь нэг тонн нь 11.000 ам.доллараас дээш арилжаалагдсан зэс байв. Түүхий нефтийн дараа дэлхийн зах зээл дээр хамгийн их худалдагдсан төмрийн хүдэр тонн нь 150 ам.доллараас дээш ханштай байв. Оргил үеэс хойш эдгээр хоёр ашигт малтмалын үнэ 20 гаруй хувиар буурсан байна.
Хятад 2023 оны эхний хагаст Оросын түүхий нефтийг хамгийн их хэмжээгээр худалдан авчээ Эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа ч Хятад улс Оросын түүхий нефтийг маш их хэмжээгээр худалдан авч, нөөцөө нэмэгдүүлж байна. 2023 оны эхний хагаст хятадууд өдөрт дунджаар 2.13 сая баррель түүхий нефтийг ОХУ-аас импортолж, улмаар Орос Хятадын хамгийн том нефтийн нийлүүлэгч болсон гэж Financial Times (FT) Хятадын гаалийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.
Anglo American компанийн зэсийн үйлдвэрлэл эхний хагас жилд 42%-иар өсжээ ЛОНДОН, 7 дугаар сарын 20 (Ройтерс) – Олон улсын Anglo American (AAL.L) компани Перу дахь Quellaveco уурхайн үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр зэсийн үйлдвэрлэл нь эхний хагаст 42%-иар өссөн гэж мэдэгдэв. Зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөх 273.4 мянган тонноос энэ жилийн эхний хагаст 387.2 мянган тонн болж өссөн гэж тус компани мэдээллээ.
Рио Тинто   Sovereign Metals компанийн хувьцааг худалдаж авлаа Рио Тинто (ASX, LON: RIO) 7 дугаар сарын 17-нд Австралийн Sovereign Metals (ASX: SVM) (LON: SVML) компанийн 15%-ийг 40.4 сая австрали доллараар (27.6 сая доллар) худалдаж авахаар тохиролцож, чухал ашигт малтмал олборлогч компанийн хамгийн том хөрөнгө оруулагч боллоо
Мицубиши компани Marimaca Copper-д 20 сая канад долларын хөрөнгө орууллаа Мицубиши Корпораци Чилийн Маримака зэсийн төслийг хэрэгжүүлж буй Маримака хувьцаат компанид (TSX: MARI) 20 сая канад долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгө оруулалт хийснээр тус  компани Чили дэх зэсийн томоохон төслийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх юм.
Нар, салхины эрчим хүч 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний 33%-ийг бүрдүүлнэ Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл 2030 он гэхэд 12%-иар өсч, дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний гуравны нэгээс илүүг бүрдүүлнэ гэж эрчим хүчний шилжилтийн судалгааны байгууллага Rocky Mountain Institute (RMI) шинэ тайландаа дурджээ.
Цахилгаан машины батарейны бүх үзүүлэлтийг нэмэгдүүллээ хэмээн Тоёота мэдэгдлээ Toyota Motor Corp (NYSE: TM) 7 дугаар сарын 4-нд батарейны жин, хэмжээ, үнийг хоёр дахин бууруулах боломжтой технологи  нэвтрүүллээ хэмээн мэдэгдэв.  Тоёота компани батарейнд ашигладаг материалын үйлдвэрлэлийг боловсронгуй болгосноор цэнэглэх хугацаа багасах, нэг цэнэгээр явах зайг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж үүссэн гэж Financial Times мэдээлэв.
Хятад улс компьютерийн чип үйлдвэрлэхэд шаардлагатай металлын экспортыг хязгаарлана Хятад улс хагас дамжуулагч болон бусад электрон бараа үйлдвэрлэхэд ашигладаг чухал хоёр металлын экспортыг хязгаарлалаа. Энэхүү шийдвэрийн үр дүнд үйлдвэрлэгчдийн зардал өсөж, тооцооллын технологи хөгжүүлэх өрсөлдөөний улмаас геополитикийн хурцадмал байдал улам нэмэгдэх магадлалтай.
Австралийн ашигт малтмалын экспорт 300 тэрбум ам.долларт хүрч, цаашид унах төлөвтэй СИДНЕЙ, 7 дугаар сарын 3 (Ройтерс) - Австралийн ашигт малтмал, эрчим хүчний экспорт өнгөрсөн санхүүгийн жилд 9%-иар өсч, 460 тэрбум австрали доллар (300 тэрбум ам.долларт) хүрч, дээд амжилт тогтоожээ. Гэвч эрчим хүчний зарим үнэ ханш Орос-Украины дайны өмнөх түвшин хүртэл буурсан тул экспорт ирэх хоёр жилийн хугацаанд буурах төлөвтэй байна.
4 5 6 7 8 9 10