Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Нүүрсний уурхайг өргөтгөх төлөвлөгөө Энэтхэгт иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа Coal India Ltd  компанийн удирдлага нүүрсний уурхайн өргөтгөлийг эсэргүүцэж буй иргэдтэй яриа хэлэлцээр хийж байна.  Өргөтгөлийн ажлын энэхүү төлөвлөгөө хэрэгжвэл дэлхийн хамгийн том нүүрс олборлох үйлдвэр байгуулагдана.
Литийн эрэлт 2025 онд 1.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна Сүүлийн жилүүдэд цахилгаан машин болон литийн батарейнд тулгуурласан цэвэр технологиуд эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой литийн эрэлт хэрэгцээ дэлхийд өссөн. Дэлхийн лити-ион батерейны зах зээл 2022 онд 52 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 2030 онд 194 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. 
"Тесла" компани Монголын талтай ашигт малтмалын чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Тесла компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск нар энэ сарын 6-нд цахим уулзалт хийж цахилгаан автомашины салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар ярилцсан тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар мэдэгджээ.
Хятад улс 2030 он гэхэд дэлхийн ногоон устөрөгчийн хамгийн том импортлогч болно Хятад улс энэ арваны эцэс гэхэд дэлхийн ногоон устөрөгчийн хамгийн том импортлогч болох боломжтой. Учир нь аж үйлдвэрийн төрөл бүрийн салбарт нүүрстөрөгчийн  ялгаруулалтыг багасгахын  тулд жил бүр 13 сая устөрөгч импортлох шаардлагатай болно гэж Deloitte аудитын болон зөвлөх компани шинэ тайландаа дурджээ.
Зэсийн үнийн уналт худалдан авалтыг эрчимжүүлэх төлөвтэй Цахилгаан тээвэр болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр  ойрын хэдэн жилд зэсийн зах зээл  дэх хөрөнгө оруулагчдын оролцоо  улам ихсэх төлөвтэй байна гэж Citigroup Inc Хөрөнгө оруулалтын банк мэдээллээ. Зэс бол дэлхийн эдийн засгийн идэвхжлийг илэрхийлдэг гол металл. Сүүлийн саруудад барилгын болон өргөн хэрэглээний барааны эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой зэсийн үнэ мөн унасан.
Хятадын экспорт буурч, эдийн засгийн хүндрэлүүд нэмэгджээ Хятадын экспорт  5 дугаар сард буурсан нь тус улсын эдин засгийн сэргэлт хүндрэлтэй тулгарч байгаагийн шинж тэмдэг гэдгийг лхагва гарагт нийтлэгдсэн статистикийн тоо баримтаас харж болно.
Хятадын хөрөнгө оруулалт Дундад Ази руу чиглэж байна  Хятад, Казахстан улсууд Бахты-Аягоз бүсэд шинэ төмөр зам болон хилийн боомт байгуулахаар төлөвлөж байна. Шинэ зам ашиглалтад орсноор ачаа тээвэрлэх хугацаа богиносно гэсэн хүлээлт байна. Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч Токаев 5 дугаар сарын 24-нд болсон Евразийн Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв.
Норникель орлогынхоо бараг талыг Ази тивээс олдог Оросын хамгийн том уул уурхайн компани “Норильск никель” орлогынхоо бараг тал хувийг Ази тивээс олж, харин Европ дахь борлуулалт нь буурч байна. Энэ нь дэлхийн түүхий эдийн урсгал өөрчлөгдөж байгаагийн бас нэг нотолгоо юм.
Конго дэлхийн хоёр дахь шилдэг экспортлогч боллоо Хоёр улсын статистик мэдээнээс харахад,  дэлхийн хамгийн том экспортлогч улс Чилийн дараа  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс  эрэмбэлэгдэж байна. Урьд нь Перу  дэлхийн зэсийн хоёр дахь том экспортлогч улс  байсан юм.  Энэ өөрчлөлт нь хэд хэдэн чухал чиг хандлагыг илэрхийлж байна. Нэгдүгээрт, нийгмийн хямрал, улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь Өмнөд Америк дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа бөгөөд Африк руу илүү их мөнгө урсаж байна.
Европын нүүрсний тээвэрлэлт Ази руу чиглэж байна Ойрын өдрүүдэд Европын  нүүрсний тээвэрлэлт  Ази руу чиглэж, ихээхэн хэмжээний нөөц  хуримтлагдаж байна
Дэлхийн эрчим хүчний нүүрсний үнэ нэг тонн 200 ам.доллар орчим байна Дэлхийн эрчим хүчний нүүрсний үнэ энэ онд нэг тонн нь 200 ам.доллар орчим болж тогтворжиж байна. Энэ үнэ нь 2022 оны дээд үнийн талд ч хүрэхгүй гэж шинжээчид болон албаны хүмүүс хэлж байна.
Японы шүүх цөмийн станцуудаа дахин ажиллуулах боломж нээж байна Цөмийн реакторыг эхлүүлэхийг зогсоох тухай оршин суугчдын нэхэмжлэлийг  Японы дүүргийн шүүх лхагва гарагт хэрэгсэхгүй болгов. Энэхүү шийдвэр нь эрчим хүчний үнийн өсөлтөд нэрвэгдсэн япончуудын хувьд ялалт юм. Японы зүүн хойд хэсэгт оршдог Сендай дүүргийн шүүх Tohoku Electric Power компани нь ирэх жил Онагава цөмийн станцыг дахин ажиллуулж болно гэсэн шийдвэр гаргасан тухай Japan Times сонин мэдээллээ.
Нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт газрын тосны олборлолтоос давжээ 2023 онд нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт газрын тосны олборлолтоос давж, өдөрт 1 тэрбум гаруй доллар татах болно гэж ОУЭА мэдэгдэв.
Chinalco Перугийн зэсийн уурхайн өргөтгөлийн ажлыг  эхлүүлэхээр төлөвлөж байна  Хятадын Chinalco компанийн Перу дахь салбар 6 дугаар сард багтааж, Перугийн өмнөд хэсэгт орших Торомочогийн зэсийн уурхайн 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй өргөтгөлийн ажлыг эхлүүлэх ёстой гэж тус хэлтсийн Гүйцэтгэх захирал мягмар гарагт мэдэгдэв. Андын нуруунд оршдог Жунин мужид арван жилийн өмнө эхэлсэн төслийн шаардлагатай бичиг баримтыг Перугийн Засгийн газар ойрын 30 хоногийн дотор батлах байх гэж найдаж байгаагаа Chinalco Peru компанийн Ерөнхийлөгч Сюдун Жан илэрхийллээ.
Энэтхэг улс түүхий нефтийн гэнэтийн ашгийн татварыг тэг болголоо Энэтхэгийн Засгийн газар дотооддоо олборлосон түүхий нефтийн гэнэтийн ашгийн татварыг 5 дугаар сарын 16-наас эхлэн тэглэсэн гэсэн Засгийн газрын мэдэгдлийг Ройтерс агентлаг иш татав...
Вьетнам улс газрын ховор элементийн олборлолтоо арав дахин нэмэгдүүллээ Олон улсын томоохон компаниуд үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй ховор металлуудын хувьд Хятадаас хараат байдлаа багасгахыг эрмэлзэж байгаа энэ цаг үед Вьетнамын олборлосон газрын ховор элэментийн хэмжээ өнгөрсөн онд арав дахин өссөнийг АНУ-ын тоо баримтаас харж болно.
Финландад цөмийн цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний үнэ 75%-иар буурлаа Финландын цөмийн реактор тогтмол цахилгаан гаргаж эхэлснээс хойш тус улсад өнгөрсөн сард эрчим хүчний үнэ 75 гаруй хувиар буурлаа. Олкилуото 3 (OL3) станц нь өнгөрсөн сард туршилтын горимоос тогтмол ажиллагаанд шилжиж, Финландад дөч гаруй жилийн хугацаанд барьсан анхны   цөмийн станц боллоо. Уг станц нь тус улсын эрчим хүчний хэрэгцээний 15%-ийг хангана гэсэн тооцоо гарчээ.
Австрали уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ амласны дараа нүүрсний шинэ уурхай нээхийг зөвшөөрөв Австралийн Лейборист Засгийн газар жилийн өмнө засгийн эрхэнд гарснаас хойш анхны нүүрсний шинэ уурхай нээх зөвшөөрөл олгов. Bowen Coking Coal Ltd компани Исаак голын ойролцоо нүүрсний уурхай нээх зөвшөөрөл авсан гэж баасан гарагт мэдэгдлээ. Тус компани 2024 он гэхэд гангийн үйлдвэрлэлийн нүүрсний олборлолтыг таван сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.
Аргентины литийн үйлдвэрлэлд  ажлын байр  нэмэгдэж байна Аргентины Уул уурхайн хэлтсээс жил бүр гаргадаг статистик мэдээнд литийн салбар дахь ажил эрхлэлт өмнөх оны мөн үеэс 68%-иар өсч, 2023 оны 1 дүгээр сард нийт 1482 ажлын байр шинээр бий болсон  гэж мэдээлжээ. Тус улсын уул уурхайн салбарын нийт ажил эрхлэлт энэ оны эхний сард 7.9%-иар өсч, 37.850 ажлын байртай болсон нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болж байна.
Цөмийн эрчим хүчний хэрэглээ өсч, ураны эрэлт нэмэгдэж байна Уран гэдэг нь хор хөнөөл ихтэй, онц аюултай хэмээн монголчууд ойлгодог. Тэгвэл “Уран” гэдэг нь байгаль дээр ус, агаар, хөрсөнд хаа саагүй маш өргөн тархсан литофиль элемент. Уран нь химийн хувьд маш идэвхитэй. Байгаль дээр уран агуулагч 249 орчим эрдэс байдгаас цөөн тооны эрдэс үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий хуримтлал үүсгэдэг. 
5 6 7 8 9 10 11