Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад газрын ховор металлын экспортод хатуу хяналттай хэвээр байна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Европын Холбооны (ЕХ) газрын ховор металлд тавьсан экспортын хязгаарлалтад санаа зовох шаардлагагүй хэмээн мэдэгдэж, иргэний болон цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүнд экспортын хязгаарлалт тогтоох нь “хэвийн үзэгдэл” тул энэ нь хоёр талын харилцаанд төдийлөн асуудал учруулахгүй гэв. Мөн Европын орнууд шаардлагатай бол экспортын тусгай зөвшөөрөл авч, дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой гэдгийг онцолжээ.

Ван И Берлинд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдтай хамтран хийсэн мэдэгдлийнхээ үеэр ийнхүү хэлжээ.Энэ нь түүний Европ дахь айлчлалын хоёр дахь үе шат бөгөөд ирэх сард болох ЕХ болон Хятадын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахад чиглэсэн гэдгийг онцлов.

Мөн “Газрын ховор металл Хятад улс болон ЕХ, эсвэл Хятад, Германы хооронд хэзээ ч асуудал болж байгаагүй, цаашид ч болохгүй” хэмээн Сайд Ван И хэлжээ.

Хятад улс дэлхийн газрын ховор металлын 90 хувийг дангаараа үйлдвэрлэдэг бөгөөд 2025 оны 4 дүгээр сараас эхлэн экспортын тусгай зөвшөөрөл шаардах шинэ журам хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Европын орнуудын дунд болгоомжлол төрүүлээд буй. Германы Гадаад хэргийн сайд Вадефул хэлэхдээ, “Уг хязгаарлалт нь ихээхэн санаа зовнилыг бий болгож, Хятадыг  найдвартай худалдааны түнш гэх манай улсын төсөөлөлд сэв суулгаж байна” хэмээн онцоллоо. 

Сайд Ван И Брюссель хотноо ЕХ-ны Гадаад бодлогын дээд төлөөлөгч Кая Калластай уулзжээ. Энэ үеэр Каллас мөн Хятадыг хязгаарлалтаа зөөлрүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: mining.com