Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Байден цэвэр эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх 450 сая ам.доллар амлаж байна АНУ-ын засгийн газар одоо ашиглаж буй болон ашиглахаа больсон уурхайн талбайд хэрэгжүүлэх цэвэр эрчим хүчний төслүүдэд зориулж 450 сая долларын санхүүжилт бэлэн байгааг мягмар гарагт зарлалаа.
АНУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 2027 онд мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ АНУ-д өнгөрсөн жил нүүрснээс илүү сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэжээ. “Статиста” компанийн мэдээлснээр, 2022 онд АНУ-д сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс 900 гаруй тераватт-цаг цахилгаан үйлдвэрлэсэн бол нүүрсний станцууд 800 гаруй тераватт-цаг байжээ.
Перугийн Ла Гранжа зэсийн ордыг Рио Тинто, First Quantum компаниуд хамтран эзэмшинэ Рио Тинто компани Перугийн Ла Гранжа зэсийн ордын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилгоор “First Quantum Minerals” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаа зарлалаа.
Дэлхийн зах зээлд нийлүүлэлт багасч, зэсийн үнэ өслөө Дэлхийн зах зээлд нийлүүлэлт буурсантай холбоотой зэсийн үнэ өслөө. Нью-Йоркийн Comex бирж дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 4.09 ам.долларт (тонн нь 8998 ам.доллар) хүрч, баасан гаригийн хаалтын ханштай харьцуулахад 0.5%-иар өссөн байна.
Хятад улс шингэрүүлсэн байгалийн хийн худалдаагаа анх удаа юаниар хийлээ Хятад улс шингэрүүлсэн хийн арилжааг анх удаа юаниар гүйцэтгэлээ гэж Шанхайн Газрын тос, байгалийн хийн бирж мягмар гарагт мэдэгдэв. Хятадын төрийн мэдлийн газрын тос, байгалийн хийн CNOOC болон Францын TotalEnergies компаниуд бирж дээр шингэрүүлсэн байгалийн хийн худалдааны төлбөр тооцоог анх удаа Хятадын юаниар хийлээ гэж тус биржээс Ройтерс агентлагт дамжууллаа.
АНУ, Япон  чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа АНУ, Япон нар батарейн үйлдвэрлэлд ашигладаг чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ нь Хятадаас цахилгаан автомашины салбарын нийлүүлэлтийн сүлжээг салгах гэсэн оролдлого юм.   ”Wall Street Journal” сэтгүүлийн мэдээлснээр уг гэрээний дагуу Япон, АНУ  хамтран чухал ашигт малтмалыг экспортын татвараас чөлөөлөх, мөн уул уурхайн салбарт хоёр орны хөдөлмөрийн стандартуудыг хооронд нь уялдуулан зохицуулах юм байна.
Saudi Aramco  Хятадад 10 тэрбум долларын өртөгтэй нефть, химийн цогцолбор барина Saudi Aramco компани ирэх гурван жилийн хугацаанд Хятадад 10 тэрбум ам.долларын үнэтэй газрын тос боловсруулах үйлдвэр болон нефть химийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү  цогцолбор нь өдөрт 300,000 баррель түүхий тос боловсруулах хүчин чадалтай гэж тус  компани мэдээлэв.  Saudi Aramco компани тус байгууламжид өдөрт 201 мянган баррель нефть нийлүүлнэ. Уг төслийг Aramco болон Хятадын хоёр компани хамтран хэрэгжүүлэх юм байна. Барилгын ажил  энэ оны хоёрдугаар хагаст эхлэх ба төслийг 2026 онд дуусгахаар төлөвлөж байна.
Герман улс Европын Холбоотой цаашид шаталтын хөдөлгүүр ашиглах талаар тохиролцоонд хүрэв ФРАНКФУРТ/БРЮССЕЛЬ, 3 дугаар сарын 25 (Ройтерс) - Европын холбоо болон Герман улс дотоод шаталтын хөдөлгүүрийг цаашид ашиглах талаар тохиролцоонд хүрсэн гэж албаны хүмүүс бямба гарагт мэдэгдэв.
“Сибирийн хүч-2” хийн хоолойн талаар энэ онд тохиролцоонд хүрэх боломжтой “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн асуудлаар  Хятад, Орос хоёр энэ онд тохиролцоонд хүрч магадгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдэгдлээ.   “Сибирийн хүч-2” хоолой нь ОХУ-аас Хятад руу жил бүр 50 тэрбум шоо метр байгалийн хийг Монгол Улсаар дамжуулан 2607 км зайд нийлүүлэх юм.
Дэлхийд сэргээгдэх эрчим хүч 2022 онд 9.6%-иар өсөж, дээд амжилт тогтоолоо Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-ийн мэдээлснээр 2022 оны эцэст дэлхийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 295 ГВт буюу 9.6%-иар өсөж, 3,372 гигаватт (ГВт) болсон.   Өнгөрсөн жил нэмэгдсэн нийт эрчим хүчний 83%-ийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. IRENA-аас гаргасан Сэргээгдэх эрчим хүчний 2023 оны статистик тоо баримтаас харахад олон улсын харилцааны тодорхойгүй байдлаас үл хамааран сэргээгдэх эрчим хүч түүхэн дээд хэмжээнд хүртэл өссөн нь чулуужсан түлшний хэрэглээ буурах хандлагыг үзүүлж байна.
Ирэх онд нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна  Дэлхийн эдийн засгийн өсөлт, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орнуудын баримталж буй стратегийн  бодлого  илүү цэвэр эрчим хүч рүү чиглэж байна. Гэвч ирэх жил  дэлхийн нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрнэ. Харин  гарч ирэх гэнэтийн  хэд хэдэн нөхцөл байдлын улмаас   дэлхийн улс орнууд  чулуужсан түлшийг хэр удаан ашиглах нь нөлөөлж  магадгүй гэж BloombergNEF мэдээлэв.
Африкийн алтны уурхайд зэвсэгт этгээдүүд халдаж, хятад иргэд амиа алджээ Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ) дахь БНХАУ-ын Элчин сайдын яам нийслэл Бангуй хотоос гадна байрладаг алтны уурхайд зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөн есөн хятад иргэн амиа алдсаны дараа иргэддээ хандан нийслэл Бангуй хотоос гадагш зорчихгүй байхыг уриалав.   Элчин сайдын яамнаас ням гарагт хийсэн мэдэгдэлдээ тус бүс нутагт гадаадын уурхайн ажилчдын аюулгүй байдалд заналхийлсэн олон хэрэг гарсан бөгөөд Бангуй хотын гадна байгаа хятад иргэдийг нэн даруй аюулгүй бүс рүү нүүхийг хүссэн байна.
Банкны хямрал намжиж, зэсийн үнэ өслөө Нью-Йоркийн Comex зах зээл дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ пүрэв гарагаас 2.3%-иар өсч, нэг фунт нь 3.95 ам.долларт (тонн нь 8690 ам.доллар) хүрсэн байна.   Томоохон бүлэг банкууд АНУ-ын First Republic Bank-ны санхүүжилт нэмэгдэж, Швейцарийн Үндэсний банк Credit Suisse банкинд санхүүгийн тусламж үзүүлж байгаа тухай мэдээг хөрөнгө оруулагчид талархан хүлээж авлаа.
Ойрхи Дорнод ногоон устөрөгчийн зах зээлд ноёрхохыг эрмэлзэж байна Ойрхи Дорнодын олон улс орон газрын тос, байгалийн хий олборлож, борлуулж байгаа ч тус бүс нутгийн хэд хэдэн улс сэргээгдэх эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулж байна. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) зэрэг олон орны хувьд газрын тос, байгалийн хий нь эдийн засгаа дэмжих, Үндэсний баялгийн сангаа арвижуулах орлогын гол эх үүсвэр хэвээр байна.
Credit Suisse банкны хувьцааны ханш унаж, газрын тосны үнэ 70 ам.доллараас доош буурлаа Лхагва гарагт дахин нэг банкны хямралын улмаас зах зээл тогтворгүй болж, түүхий нефтийн үнэ үргэлжлэн буурлаа.   WTI маркийн нефть 4.21%-иар буурч, 2021 оны 12 дугаар  сараас хойш анх удаа нэг баррель 70 ам.доллараас доош унаж, 68.33 ам.долларт хүрлээ.
Хятад улс Австралийн нүүрсний импортод тавьсан бүх хоригоо цуцаллаа Хятад улс дотоодын бүх компаниуддаа Австралиас нүүрс импортлохыг зөвшөөрч байгаа нь 2020 оны сүүлээр тогтоосон худалдааны хязгаарлалт зогсож байгаагийн дохио юм.   Мөн далайн боомт, гаалийн албад Австралиас  ачаа тээвэр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхэлсэн байна. Энэ оны эхээр Хятадын эрх баригчид томоохон дөрвөн  импортлогч компанид Австралиас нүүрс худалдаж авах зөвшөөрөл олгосон.
Рио Тинтогийн хувьцаа даваа гарагийн өглөө Нью-Йоркийн биржид 1%-иар өссөн  байна "Рио Тинто" даваа гарагт Монгол дахь Оюутолгойн зэсийн гүний уурхайн олборлолтоо эхлүүлснээ мэдэгдлээ.   2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" компани харилцаагаа сэргээж, Оюутолгойн гүний уурхайн төслийг урагшлуулах тухай гэрээ байгуулснаас хойш  гүний уурхайд 30 удаа тэсэлгээ хийж, уурхайгаас зэсийн хүдэр олборлож эхэллээ.
2022 онд хамгийн их өгөөж өгсөн 10 ашигт малтмал 2022 онд хамгийн ашигтай байсан түүхий эдээр нүүрс тодорчээ. Олон улсад эрчим хүчний хямрал тохиолдсоноор нүүрсний ханш нь хоёр дахин өссөн байна.
Австралид нүүрснээс татгалзаж эхэлсэн нь батарей үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц өгч байна Австрали нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж, цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү хурдацтай шилжиж байгаа нь нар, салхины эрчим хүчийг хуримтлуулах боломжтой хураагуур (батарей) үйлдвэрлэх төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлэхэд хүргэж байна.
Рио Тинто Симандоу уурхайтай холбоотой авлигын асуудлыг шийдэв "Рио Тинто" групп Гвиней улстай холбоотой авлигын асуудлыг шийдвэрлэхийн тулд 15 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Зургаа гаруй жилийн өмнө Баруун Африкт оршдог тус улсын төмрийн хүдрийн аварга том ордтой холбоотой авлигын хэргийн улмаас "Рио Тинто" компани хоёр дээд албан тушаалтнаа ажлаас халж байсан.
8 9 10 11 12 13 14