Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Индонези улс 2024 он хүртэл зэсийн баяжмал экспортлохыг Freeport, Amman Mineral компаниудад зөвшөөрнө Индонези улс  ирэх сараас эхлэн зэсийн экспортод хориг тавьсан хэдий ч Freeport Indonesia болон Amman Mineral Nusa Tenggara компаниудад зэсийн баяжмалыг ирэх он хүртэл экспортлохыг зөвшөөрлөө. Ингэснээр тэдний барьж буй зэс хайлуулах үйлдвэрүүд бүрэн ашиглалтад орох боломжтой болно гэж Уул уурхайн сайд баасан гарагт мэдэгдэв.
Бразилийн уугуул иргэдийн  нөөц газарт олборлолт хийхийг хориглоно Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио 'Лула' Да Силва зарлиг гаргаж, шинээр уугуул иргэдийн зургаан нөөц газар байгууллаа. Эдгээрийн ихэнх нь Амазонд байрладаг. Эдгээр нөөц газарт олборлолт хийхийг хориглож, газар тариалан эрхлэх, мод бэлтгэхийг хязгаарласан байна.
Teck Resources Ltd компанийг худалдан авах саналыг маш нарийн хянана гэж  Канадын Ерөнхий сайд хэллээ Teck Resources Ltd. бол Канадын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг  томоохон компани  бөгөөд  уул уурхайн тус компанийг худалдаж авах аливаа санал нь Засгийн газрын зөвшөөрлийг авахын тулд эхлээд "хатуу хяналт шалгалтыг давах ёстой” гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэлэв.
Пакистантай  холбогдох төмөр зам барууны орнуудын хараат байдлыг бууруулна Пакистаныг Хятадын баруун хэсэгтэй холбосон 58 тэрбум ам. долларын өртөгтэй төмөр замыг Хятад улс "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд барих санал дэвшүүлсэн гэж пүрэв гарагт мэдээлжээ. Энэ нь барууны орнуудын  худалдааны хараат байдлыг багасгахыг зорьсон "Бүс ба Зам" санаачилгын хамгийн өндөр өртөгтэй бүтээн байгуулалт юм.
Аргентин Хятадын импортын төлбөрийг доллараар бус юаниар төлнө БУЭНОС-АЙРЕС, Дөрөвдүгээр сарын 26 (Ройтерс) - Аргентин улс Хятадын импортын барааны төлбөрийг доллараар бус юаниар төлж эхэлнэ гэж Засгийн газар лхагва гарагт мэдэгдэв. Энэ арга хэмжээ нь тус улсын долларын нөөцийн бууралтыг сааруулах зорилготой юм.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Новак Иранд айлчилж, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцана ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак,   Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина нар ирэх сард Иранд айлчилна гэж Исламын Бүгд Найрамдах Иран Улсын мэдээллийн агентлаг мэдээллээ. Энэхүү айлчлал нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг өөрчлөх чадалтай хүчирхэг хамтын түншлэл үүсгэж болзошгүй юм.
Хятадын эрэлт буурснаар төмрийн хүдрийн үнэ уналаа Хятад дахь гангийн эрэлт даваа гарагт буурч, үйлдвэрлэл удааширсаны улмаас төмрийн хүдрийн үнэ 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасан байна. Хойд Хятадад импортолсон 62% Fe маркийн гангийн үнэ 4.14%-иар буурч, тонн тутамд 105.84 ам.доллар болжээ.
Чили литийн үйлдвэрлэлээ төрийн эзэмшилд авах шийдвэр гаргалаа Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик пүрэв гарагийн орой Засгийн газар литийн үйлдвэрийг төрийн эзэмшилд авч, улмаар  хувийн  хэвшлийн компаниудтай хамтран орон нутгийг хөгжүүлэх загварыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.    Энэхүү шинэ бодлого нь үндэсний литийн компани байгуулахад чиглэгдэнэ гэж Борик үндэсний телевизээр мэдэгдэв. Эхний ээлжинд дэлхийн тэргүүлэгч лити үйлдвэрлэгч зэсийн аварга компани “Коделко” шинэ түншүүдийг татан оролцуулах ажлыг хариуцна.
Goldman Sachs: 2025 он гэхэд зэсийн үнэ 15.000 ам.доллар хүртэл өснө Зэсийн шинэ уурхай олноор нэмэгдүүлэхгүй бол ирэх 10 жилд дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ давна гэж салбарын удирдлагууд болон шинжээчид энэ долоо хоногт болсон салбарын гол хурлын үеэр мэдэгдэв.
Хятадын газрын тос боловсруулах хүчин чадал дээд хэмжээнд хүрлээ Өнгөрсөн сард Хятадад газрын тос боловсруулах хүчин чадал түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Энэ нь гадаад шатахууны эрэлт хэрэгцээ өндөр, засвар үйлчилгээний улирлаас өмнө бараа материалаа нөөцлөх шаардлагатай байгаатай холбоотой.
Аргентины литийн экспорт оны эхний улиралд 133%-иар өслөө Аргентин улс 2023 оны эхний гурван сард 233 сая ам.долларын лити экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 133%-иар өссөн байна гэж тус улсын Уул уурхайн яамнаас  мягмар гарагт хийсэн тайландаа дурджээ.
Чили улс Codelco компаниар дамжуулан төр, хувийн хэвшлийн шинэ загварыг нэвтрүүлж байна Чилийн төрийн өмчит Codelco болон Enami зэсийн компаниуд тус улсад литийн ордуудыг хувийн хэвшилтэй хамтран ашиглах хэлэлцээр хийж байна. Чили улс цахилгаан автомашины батарей үйлдвэрлэхэд ашигладаг литийн дэлхийн хамгийн том нөөцтэй орон юм.
Геополитикийн тодорхойгүй байдал, хориг арга хэмжээнүүд цөмийн түлшний “урсгал”-ыг өөрчилж байна Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагааны улмаас Европын холбоо удаа дараа багц хориг арга хэмжээ авч,  Оросын түүхий нефть, боловсруулсан бүтээгдэхүүн, байгалийн хийгээс татгалзаж эхэлсэн. Гэхдээ Оросын цөмийн салбарын хамаарлаас гарахад тийм ч амаргүй байна.
Саудын Араб зах зээлийг тогтворжуулах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна ОПЕК болон гишүүн орнуудын  үйлдвэрлэгчдийн  олборлолтын хэмжээ өнгөрсөн сард өдөрт 680,000 баррелиар буурч, 37.64 сая баррель болсон гэж эрчим хүчний мэдээллийн агентлаг “Energy Intelligence” энэ долоо хоногт хийсэн үнэлгээндээ мэдэгдэв. Энэ нь  сүүлийн 10 сарын хамгийн том бууралт юм байна.
ОПЕК+ гишүүн орнууд газрын тосны олборлолтоо бууруулсан ч Саудын Араб Ази руу нийлүүлэлтээ үргэлжлүүлнэ Дэлхийн түүхий нефтийн тэргүүн экспортлогч Саудын Араб ирэх сараас эхлэн олборлолтоо өдөрт 500,000 баррелиэр бууруулж байгаа ч Хойд Азийн боловсруулах үйлдвэрүүдэд гэрээлсэн түүхий нефтээ хэвийн хэмжээнд нийлүүлнэ гэж эх сурвалж даваа гарагт Ройтерс агентлагт мэдээлэв.
Индонез АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санал гаргалаа Индонез улс  АНУ-д нийлүүлж буй зарим ашигт малтмалыг чөлөөт худалдааны хэлэлцээрт хамруулахыг санал болгоно. Ингэснээр цахилгаан автомашины батарей нийлүүлэх сүлжээнд ажилладаг компаниуд АНУ-ын татварын хөнгөлөлт эдлэх боломжтой гэж даваа гарагт Дэд сайд мэдэгдэв.
ОХУ Латин Америк руу дизель түлшний экспортоо нэмэгдүүллээ МОСКВА, 4 дүгээр сарын 10 (Ройтерс) – Оросоос Европ руу нефтийн бүтээгдэхүүнд  тавьсан хориг арга хэмжээний улмаас Орос улс Бразил болон Латин Америкийн бусад орнууд руу дизель түлшний экспортоо нэмэгдүүлэх болсон хэмээн Refinitiv Eikon мэдээллээ.
Цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 31%-иар өсчээ Ирэх 20 жилд ногоон эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэхэд 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Харин чулуужсан түлшийг үргэлжлүүлэн ашиглах нь илүү их зардал гарах буюу 14 их наяд ам.доллар шаардагдана гэж Тесла танилцуулав.
Хятадад гангийн эрэлт суларч байна Хятадын гангийн эрэлт суларч,  төмрийн хүдрийн үнэ буурч байгаа талаар пүрэв гарагт мэдээллээ. Арматур, катанка төмөр зэрэг барилгын ган хийцийн  үйлдвэрлэл энэ сарын 6-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.04%-иар буурч, 4.23 сая тонн болжээ. Mysteel зөвлөх компанийн мэдээлснээр дээрх хоёр бүтээгдэхүүний эрэлт өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7%-иар буурч 4.36 сая тоннд хүрсэн байна.
Хятад улс эрчим хүчний шинэ систем хөгжүүлэхийг хүсч байна Хятадын цахилгаан эрчим хүчний төлөвлөлт, инженерийн хүрээлэнгийн (CEPPEI) мэргэжилтэн Дай Жианфэн “Хятадын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2022 онд 760 ГВт-д хүрч, өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн” гэжээ. “Эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай ажиллагаа улам бүр чухал болж байна.
7 8 9 10 11 12 13