Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс Өвөр Монгол, Бээжинг холбосон ногоон устөрөгч дамжуулах хоолой барина

Ч. Сансар

Хятад улс нь Өвөр Монголоос Бээжин хүртэл анхны муж дамнасан устөрөгч дамжуулах 400 км хоолойг барих зөвшөөрлийг Sinopec компанид олголоо. Уг хоолой нь Өвөр Монголын Улаанцав хотод байрладаг Sinopec компанийн 2.8 тэрбум долларын үнэ бүхий 1 ГВ хүчин чадалтай салхины эрчим хүчээр ажилладаг устөрөгчийн үйлдвэрээс жил бүр 100 мянган тонн ногоон устөрөгчийг  тус компанийн Бээжин дэх Яншань нефть химийн үйлдвэрт нийлүүлнэ.

“Уг төслийг хэрэгжүүлснээр бид устөрөгчийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, ашиглах иж бүрэн тогтолцоог бий болгохыг зорьж байгаа юм” гэж Өвөр Монголын албаны хүмүүс тайлбарлалаа. Уг хоолой нь тээврийн зардлыг багасгаж, Хятадад устөрөгчийн хэрэглээг нэмэгдүүлж, Өвөр Монголыг устөрөгчийн зангилаа төв болгоход хувь нэмрээ оруулах юм байна.

Ногоон устөрөгчийг Sinopec компанийн Яншан дахь нефть, химийн томоохон үйлдвэрт нийлүүлж, Хятадад устөрөгчийг үйлдвэрлэж, дамжуулах анхны загвар бий болох юм.

Цаашид ӨМӨЗО нь ногоон устөрөгчөө зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх, ойр орчмын бүс нутагтай хамтран устөрөгчийн худалдааны салбарт ажиллах, ногоон устөрөгчийг дамжуулах хоолой барих, устөрөгч тээвэрлэх сүлжээг хөгжүүлэх, устөрөгчийн нийлүүлэгч томоохон төв болох, Хятадын хамгийн том ногоон устөрөгч үйлдвэрлэгч, экспортлогч болох зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: fuelcellworks.com