Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Barrick Замбийн зэсийн уурхайд 2 тэрбум долларын хөрөнгө оруулна Канадын уул уурхайн Barrick Gold компани Замби дахь Лумвана зэсийн уурхайн өргөтгөлд бараг 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна
Голдман Сакс: Хятадын газрын тос, зэсийн эрэлт асар хурдтай өсч байна Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар хямралтай хэвээр байгаа ч энэ жил тус улсын ногоон эдийн засгийн өсөлт маш хүчтэй байгаа. Тиймээс эрчим хүчний шилжилттэй холбоотой зэс зэрэг чухал металлын эрэлт нэмэгдэж байна гэж Голдман Сакс мэдэгдлээ.  
850 сая ам.долларын шинэ зам ашиглалтад орсноор Конгогийн зэсийн экспорт хурдасна ​​​​​​​Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зэс, кобальтын уурхайг Замбигийн нутаг дэвсгэрээр нь дамжин Зүүн Африкийн боомттой холбох 850 сая долларын өртөгтэй авто замын төсөл одоо ашиглагдаж буй замаас 150 гаруй миль богиносно гэж уг төслийг хэрэгжүүлж буй компани мэдэгдэв.
Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудыг зарлажээ АНУ 2018 оноос хойш дэлхийн хамгийн том газрын тос олборлогч болсон бөгөөд 2022 онд өдөрт 18 сая баррель нефть олборлож ноёрхлоо үргэлжлүүлэв. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн бараг тавны нэгийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм.
Газрын тос, хүнд үйлдвэрийн салбарынхан нүүрстөрөгчийн ялгарлыг хязгаарлах талаар чуулав Газрын тос, байгалийн хийн томоохон компаниуд хүнд үйлдвэрийн удирдлагуудтай  зөвшилцөн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад хамтран ажиллах асуудлаар 10 дугаар сарын 1-нд Арабын Нэгдсэн Эмират улсад чуулж байна. Уг уулзалт нь ирэх сарын НҮБ-ын COP28 Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хурлын өмнө зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. 
Оросын дизель түлшний экспорт энэ  сард зогсох төлөвтэй байна ОХУ-ын экспортын хориг 10 дугаар сард бүрэн хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь дэлхийн дизель түлшний зах зээлд улам сөргөөр нөлөөлж, түүхий нефтийн үнийг өвлөөс өмнө дахин өсгөж болзошгүй юм. Одоогийн байдлаар түүхий нефтийн үнэ өсч, Брент маркийн нефть 95 ам.доллар давсан байгаа.
ОХУ, Австралийн нүүрсний экспорт Хятад руу нэмэгдэж байна Хятадын нүүрсний импорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Тэр дундаа Австрали, Оросоос худалдан авсан нүүрс нь дээд түвшинд хүрсэн хэмээн мэдээллээ.
Геополитикийн нөлөөнд нефтийн үнэ ханш богино хугацаанд огцом өсч  болзошгүй  Есдүгээр  сарын 18-нд нефтийн үнийн өсөлт үргэлжилж, Brent маркийн нефтийн үнэ 95 ам.долларт хүрсэн бол дэлхийн зарим бирж дээр 100 ам.доллар давлаа.
Бразил  тогтвортой эрчим хүчний тогтолцоо руу шилжихэд дэмжлэг үзүүлэхийг  уриаллаа. Бразил улс дэлхийн тогтвортой эрчим хүчний тогтолцоо руу шилжихэд дэмжлэг үзүүлэхийг  чинээлэг улс орнуудад уриаллаа. Хөгжиж буй орнуудын хувьд  Европ, АНУ-ын хэв маягаар эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх боломжгүй бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын тусламж хэрэгтэй байна гэж Бразилийн Уул уурхай, эрчим хүчний сайд Александр Силвейра Нью-Йорк хотноо мэдэгдэв.
ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортод хориг тавихаар төлөвлөж байна ОХУ шатахууны үнийг тогтворжуулахын тулд бүх түүхий нефтийн бүтээгдэхүүний экспортыг хориглох боломжуудыг судалж байна гэж Оросын ТАСС агентлаг 9 дүгээр сарын 15-нд мэдэгдэв.
Дэлхийн газрын тосны эрэлт 2030 оноос  дээд цэгтээ хүрнэ  Газрын тос, байгалийн хий, нүүрсний эрэлт дээд цэгтээ удахгүй хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА)-ийн тэргүүн Фатих Бирол Financial Times сэтгүүлд бичжээ.
АНУ, Саудын Арабтай хамтран  чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулна АНУ, Саудын Араб хамтран эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалыг Африкт олборлох, нийлүүлэх талаар ярилцаж байна гэж The Wall Street Journal (WSJ) 9 дүгээр сарын 10-ны дугаартаа мэдээллээ.
Австрали чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ Тесла компанийн ТУЗ-ийн дарга Робин Денхолм үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхийг уриалсны дараа Австралийн нөөц баялгийн сайд Мадлен Кинг лити болон бусад чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ хэмээн мэдэгдсэнийг Financial Review сэтгүүл мэдээллээ.
Vale компани 2024 онд Ойрхи Дорнодод "мега төв"-үүдийг барьж эхэлнэ Бразилийн уул уурхайн Vale компани Ойрхи Дорнодод ирэх жилээс "мега төв" байгуулж, гангийн үйлдвэрт зориулсан нүүрстөрөгч багатай төмрийн хүдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ гэж мэдэгдэв. Эхний “мега төв” 2027 онд ашиглалтад орох төлөвтэй байна.
Хятадын компаниуд нүүрсний станц  барих боломжоо ашиглаж байна Хятадын Засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байна. Тус улсын хамгийн том нүүрсний  компани  эдийн засгийн хямралын үед гацсан зарим төслүүдийг сэргээхээр төлөвлөж байна.
Европын хамгийн том зэс үйлдвэрлэгч компани олон сая еврогийн алдагдалд оржээ Европын тэргүүлэгч зэс үйлдвэрлэгч Германы Аурубис компанийн үйлдвэрлэлийн талбайгаас  их хэмжээний бэлэн бүтээгдэхүүн зэс хавтан  алдагдаж, олон зуун сая еврогийн хохирол хүлээжээ. "Агуулах дахь хураалттай бэлэн бүтээгдэхүүний  хяналт шалгалтын явцад Аурубист их хэмжээний бараа материал дутагдсан нь илэрсэн" гэж тус компанийн зүгээс мэдэгдэв.
Минсур компани 2.25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, Перу дахь зэс олборлолтоо нэмэгдүүлнэ  Перугийн уул уурхайн Минсур компани зэс олборлолтоо өргөжүүлэх зорилгоор 2.25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус улсын уул уурхайн яам 8 дугаар сарын 31-нд мэдэгдлээ.
Европын Холбооны импортолсон Оросын шингэрүүлсэн байгалийн хий 40%-иар өслөө Европын Холбооны импортолсон Оросын шингэрүүлсэн байгалийн хий 2023 оны эхний хагас жилд 2021 оны мөн үетэй харьцуулахад 40%-иар өссөн гэж Global Witness мэдээллээ.
Рио Тинто-First Quantum хамтарсан компани Перуд зэсийн төсөл хэрэгжүүлнэ Рио Тинто болон Канадын First Quantum Minerals уул уурхайн хамтарсан компани   байгуулж, Ла Гранжа зэсийн төслийг Перуд хэрэгжүүлэхээр боллоо.  Рио Тинто-д 105 сая ам.доллар төлсний дараа First Quantum төслийн 55%-ийг эзэмшиж байна. Цаашид Ла Гранжа руу 546 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Хятадын Zijin компани Серби дэх зэсийн  уурхайд хөрөнгө оруулна Хятадын Zijin Mining Group Сербийн зүүн хэсэгт оршдог зэс, алтны Cukaru Peki уурхайг өргөтгөхөөр төлөвлөж байна
3 4 5 6 7 8 9