Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Фрийдланд: Уул уурхайн салбар Трампыг дэмжиж байна

Ч.Сансар

Айвенхоу Майнз компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Роберт Фридланд уул уурхайн салбар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төслүүдийг санхүүжүүлэх, зөвшөөрлийг шуурхай олгох, 12 тэрбум долларын ашигт малтмалын нөөц бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжиж байгаагаа мэдэгдэв.

Фрийдланд Даваа гарагт Цагаан ордонд болсон ёслолын үеэр Ерөнхийлөгч Трампад талархал илэрхийлж, уурхайчид түүний хийсэн зүйлд маш их сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.

Арга хэмжээн дээр ажиллаж буй сэтгүүлчдийн камер, гар утас нь олборлосон материалаар хийгдсэн болохыг Фрийдланд онцоллоо. Мөн тэрээр уул уурхайн төслүүдийг дэмжиж байгаа Худалдааны сайд Ховард Лутник болон АНУ-ын Экспорт-Импортын банкинд талархал илэрхийлэв.

Тус банк өнгөрсөн жил Аризона мужид Ivanhoe Electric компанийн хэрэгжүүлж буй Santa Cruz зэсийн төсөлд 825 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт олгох боломжтой гэдгээ мэдэгдсэн. Фридланд Ерөнхийлөгч Трампад уурхайчид энэхүү дэмжлэгийг үнэлж, тэдний сэтгэл санаа маш өндөр байгааг хэллээ.

Эх сурвалж: mining.com