Ертөнц
ВЬЕТНАМ УЛС ЦАХИЛГААНАА ХЭМНЭХИЙГ УРИАЛЛАА
Зүүн Өмнөд Азид оршдог Вьетнам улсад хэт халалт явагдасны улмаас цахилгааны хэрэглээ эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас хувийн хэвшил, иргэдээ эрчим хүчээ боломжоор нь хэмнэхийг уриаллаа.
ЭНЭТХЭГ, ОРОС УЛСУУД ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА
Энэтхэг, Орос улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах урьдчилсан гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа гэж уг асуудлыг сайн мэддэг хоёр эх сурвалж мэдээллээ. Гэрээний хүрээнд талууд литий болон газрын ховор элементийн хайгуул, боловсруулалт, технологийн чиглэлээр хамтран ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой байгаа.
НОРВЕГ УЛС АНУ-ЫН ТЭРГҮҮЛСЭН PAX SILICA ЭВСЭЛД НЭГДЛЭЭ
Норвег улс АНУ-ын тэргүүлсэн Pax Silica санаачилгад нэгдэх шийдвэр гаргалаа. Pax Silica нь хиймэл оюун ухаан болон бусад орчин үеийн дэвшилтэт технологид шаардлагатай түүхийн эдийн нийлүүлэлтийг аюулгүй, найдвартай болгохыг зорьж буй эвсэл юм.
КАЗАХСТАН ОПЕК+ ЭВСЛЭЭС ГАРАХГҮЙ
Зарим шинжээчид Казахстаныг ОПЕК+ эвслээс гарна гэж таамаглаж байсан ч тус улс Арабын Нэгдсэн Эмираттай (АНЭ) адил ОПЕК-ийн олборлолтын хязгаарлалтыг мөрдөхгүй байх шийдвэр гаргасангүй.
Энэтхэгийн Оросоос импортолж буй нефтийн хэмжээ 90% өслөө
Энэтхэгийн Оросоос импортолж буй газрын тосны хэмжээ гуравдугаар сард өмнөх сартай харьцуулахад 90%-иар өссөн байна. Энэ нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас нийлүүлэлт тасалдаж, мөн тээвэрлэгч хөлөг онгоцонд ачигдсан Оросын газрын тосыг худалдан авахыг АНУ зөвшөөрсөнтэй холбоотой юм байна.