Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс Рио Тинтогоос төмрийн хүдрийн худалдан авалтаа түр зогсоохыг гангийн үйлдвэрүүдэд зөвлөжээ

Ч.Сансар

БНХАУ-ын төрийн дэмжлэгтэй China Minerals Resources Group (CMRG) зарим гангийн үйлдвэрүүдэд Рио Тинто компанийн Pilbara Blend төмрийн хүдэр худалдан авахаа түр зогсоохыг зөвлөжээ. Энэ нь Рио Тинто компанитай хийж буй гэрээний хэлэлцээ шийдвэрлэх шатандаа орсонтой холбоотой гэж Bloomberg даваа гарагийн орой мэдээлжээ.

CMRG групп гангийн үйлдвэрүүдэд хэлэлцээ чухал шатандаа орсон тул одоогоор Рио Тинтотой худалдан авалтын талаар ярилцахгүй  байхыг мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд Рио Тинто нийт орлогынхоо бараг 60%-ийг Хятадын зах зээлээс олжээ. Хятадын Aluminum Corp. of China нь Рио Тинто-гийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг юм. Үүнээс гадна Рио Тинто Гвиней дэх асар том Simandou төмрийн хүдрийн төсөл дээр Хятадын компаниудтай хамтран ажилладаг.

Бусад уул уурхайн компаниуд ч CMRG-тэй хэлэлцээ хийхэд хүндрэлтэй тулгарч байсан. Тухайлбал, BHP-тэй хэдэн сар хэлэлцээ хийж, эцэст нь 2027 оны зургаадугаар сар хүртэл хүчинтэй нэг жилийн гэрээ байгуулж чадсан. Fortescue компани мөн CMRG групптэй гэрээний нөхцөлөө тохиролцож байгаа бөгөөд энэ хугацаанд нь Хятад дахь борлуулалт нь буурсан байна.

Эх сурвалж: Seeking Alpha