Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дональд Трамп Грийнландын ховор элементийн асуудлыг дахин хөндөв

Т.Бямбанаран

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагт /2026.07.08/ Грийнландын асуудлаарх байр сууриа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар дахин илэрхийллээ. Тэрээр стратегийн чухал ач холбогдолтой тус арлыг АНУ хяналтдаа байлгах ёстой байсан гэж үзэж буйгаа онцлов.

Туркийн Анкара хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп Грийнландын асуудлаар болон дэлхий дахинд терроризмыг ивээн тэтгэгч гол улс гэж нэрлэсэн Ираны эсрэг АНУ-ын авч буй арга хэмжээг дэмжихээс татгалзаж буй НАТО-гийн гишүүн орнуудад сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

Тэрээр Грийнланд нь дэлхийн аюулгүй байдалд амин чухал болохыг дурдаад, дэлхийн хоёрдугаар дайны үеэр тус арал дээр АНУ-ын цэргийн гүйцэтгэсэн үүргийг сануулав. Тэрбээр арлын хяналтыг Дани улсад буцаан олгосон нь Вашингтоны гаргасан алдаа байсан гэж үзэж байгаа аж.

Трампын энэхүү байр суурь нь Дани улс хурцадмал байдлыг намжаахын тулд хэдэн сарын турш дипломат хүчин чармайлт гаргасан ч Грийнландын асуудал АНУ-ын гадаад бодлогын гол зорилт хэвээр байгааг харуулж байна. Арктикийн бүс нутагт цэргийн өрсөлдөөн эрчимжиж, улс орнууд ашиглагдаагүй асар их эрдэс баялгийг эзэмших сонирхолтой болсон энэ үед тус арал улам бүр чухал байр суурь эзлэх боллоо.

Грийнландын ашигт малтмалын нөөц

Эх сурвалж: mining.com