О. Дөлгөөн
Пентагон АНУ Хятадаас хэт хамааралтай байгааг багасгах зорилгоор чухал ашигт малтмалын нөөцийг 1 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Трампын засаг захиргаа Хятадын экспортын хязгаарлалт чангарсны дараа үндэсний нөөцийг өргөжүүлэхийг чиглэл болгожээ. Одоогийн байдлаар, Хятад дэлхийн газрын ховор элементүүдийн 50%-иас дээш хувийг олборлож, боловсруулах хүчин чадлын 90%-ийг хянадаг тул АНУ-ын хувьд нөөц бүрдүүлэх нь нийлүүлэлтийн тасалдалд бэлэн байх хамгаалалт болох юм.
OBBA (One Big Beautiful Bill Act) хуулиар 7.5 тэрбум ам.долларыг төсөвлөсөн:
2 тэрбум ам.долларыг үндэсний нөөцийг өргөжүүлэхэд,
5 тэрбум ам.долларыг нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулахад,
500 сая ам.долларыг хувийн төслүүдийг дэмжих зээлд зориулна.
DLA (Defense Logistics Agency) кобальт, антими, тантал, скандий зэрэг металлуудыг худалдан авч, нөөцлөх төлөвлөгөөтэй байна. Эдгээр нь зөвхөн дайн эсвэл үндэсний хамгаалалтын хэрэгцээнд ашиглагдана.
Шинжээчдийн үзэж байгаагаар, DLA-ын хүсэж буй хэмжээ нь АНУ-ын жилийн үйлдвэрлэл, импортын хэмжээнээс өндөр бөгөөд зарим тохиолдолд зах зээлд нөлөөлж болзошгүй гэжээ.
Mining.com