Т.Бямбанаран
Цөмийн эрчим хүч нь дэлхий дахины нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах гол эх үүсвэрийн нэг хэвээр байгаа бөгөөд сая сая хүний эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангаж байна.
2024 онд дэлхийн цөмийн цахилгаан станцууд нийт 2,818 тераватт/цагийн (ТВт) эрчим хүч үйлдвэрлэж, энэ нь дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлийн ойролцоогоор 10%-ийг эзэлжээ.
АНУ энэ салбарт тэргүүлсээр байгаа бөгөөд дэлхийн цөмийн эрчим хүчний ойролцоогоор 30%-ийг үйлдвэрлэсэн байна. Сүүлийн хэдэн арван жилд томоохон хэмжээний шинэ реактор ашиглалтад ороогүй ч одоо байгаа станцуудын ашиглалтын хугацааг сунгах шийдвэрүүд нь АНУ-ын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг тогтвортой хадгалж байна.
БНХАУ цөмийн реакторынхаа тоог нэмэгдүүлснээр хоёрдугаар байранд орж иржээ. Франц улс цахилгаан эрчим хүчнийхээ 60-аас илүү хувийг цөмийн эрчим хүчнээс авдаг. Дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн ОХУ 2024 онд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ бага зэрэг бууруулсан.
Нөгөө талд, Энэтхэг улс 2024 онд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ хамгийн ихээр нэмэгдүүлж, 2023 оныхтой харьцуулахад 13%-иар өсжээ.
Эх сурвалж: Visual Capitalist, Эрчим хүчний институт (Дэлхийн эрчим хүчний 2025 оны тайлан)