Ертөнц
Перу улс жил бүр 4 сая тонн зэс үйлдвэрлэх боломжтой болно
Перу улсын Эрчим хүч, уул уурхайн сайд Ромуло Мучо 600 сая ам.долларын өртөгтэй Cerro Verde үйлдвэрийн геологи, хайгуулын үр дүнд нөөц нь нэмэгдсэн зэсийн уурхайн өргөтгөлийн төсөлтэй холбоотой техник, эдийн засгийн тайланг баталснаа зарлав.
Европын Холбоо, Австрали чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллана
Европын холбоо болон Австрали улс чухал болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын салбарт хамтран ажиллах Санамж бичигт мягмар гарагт гарын үсэг зурлаа. Европын Холбоо критикал минералын нийлүүлэлтээ төрөлжүүлж, Хятад, Оросоос хараат байдлаа бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгахын тулд эдийн засгаа өөрчилж байна.
Anglo American компани BHP-ийн тавьж буй саналаас дахин татгалзлаа
BHP-ийн 34 тэрбум фунт стерлингээр худалдаж авах хоёр дахь удаагийн саналыг Anglo American компани дахин хүлээж авсангүй.
Өнгөрсөн сард 31 тэрбум фунт стерлингээр худалдан авах анхны саналаас татгалзсаны дараа Anglo American компанийн ТУЗ хуралдсан ч хоёр дахь саналд хариу өгөөгүй байна гэж BHP мэдэгдэв.
Хятадын төмрийн хүдрийн импорт 1.9%-иар буурчээ
Хятад улсын төмрийн хүдрийн импорт 2024 онд 1.17-1.18 тэрбум тонн байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны 1.18 тэрбум тоннтой ижил байна гэж Бразилийн уул уурхайн Vale компанийн ахлах албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэв.
Vale компанийн Зах зээл хариуцсан маркетингийн менежер Эдуардо Мелло Франко Сингапурт болсон уул уурхайн чуулганы үеэр “Ойрын хугацаанд Хятадын эдийн засагт тогтвортой байдал ажиглагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл ойрын хэдэн жилд удааширч байна.
Хятадын цөмийн хүчин чадал нэмэгдсээр байна
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас (ЭХМА) саяхан гаргасан тайланд, Хятадын цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал сүүлийн арван жилд 34 ГВт-аар нэмэгдсэн гэжээ. Энэхүү өсөлт нь цөмийн шинэ станцууд ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой юм.
2024 оны 4 дүгээр сарын байдлаар Хятадад нийт 53.2 ГВт хүчин чадалтай 55 цөмийн реактор ажиллаж байна. Одоогоор нэмж 23 реактор шинээр баригдаж байна.
Австрали нь металлургийн нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч хэвээр байна
4 дүгээр сард Австрали улс сүүлийн дөрвөн жилд анх удаа Японоос илүү их нүүрс Хятад руу экспортолсон нь зах зээлийн үзүүлэлтэд өөрчлөлт ажиглагдаж, Бээжинтэй харилцаа сайжирч байгааг илэрхийллээ.
Түүхий эдийн судалгааны компани Kpler-ийн тоо баримтаас үзвэл, Хятад руу Австралиас экспортолсон бүх төрлийн нүүрс өнгөрсөн 4 дүгээр сард 6.87 сая тонн болсон нь 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Хятад улс нүүрсний нөөц бүрдүүлэх тогтолцоог бий болгоно
Хятадын төрийн төлөвлөлтийн агентлаг 2027 он гэхэд эрчим хүчний нүүрсний үнэ болон нүүрсний нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор дотооддоо олборлосон нүүрсний нөөц бүрдүүлэх тогтолцоо байгуулах журмыг баасан гарагт эцэслэн баталжээ.
АНУ чухал ашигт малтмалын салбарт Африктай хамтарна
Йоханнесбург/Вашингтон, 4-р сарын 9 (Ройтерс) - АНУ критикал минералын хувьд Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд Африкын орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах ёстой гэж Вашингтонд төвтэй судалгааны байгууллага мэдэгдлээ.
"АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдал нь критикал минералын найдвартай нийлүүлэлтээс хамаарна, тэр дундаа Африкийн орнуудаас" гэж АНУ-ын Энх тайвны хүрээлэн (USIP- United States Institute of Peace)-гийн тайланд дурджээ.