Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн үнэ 2026 онд 10,000 ам.доллароос давна

Т.Бямбанаран

"Goldman Sachs" банк зэсийн үнийн талаарх шинэ таамаглалаа дэвшүүллээ. Тэдний үзэж байгаагаар Хятадын зэсийн эрэлт тогтвортой байгаагаас гадна олон улсын худалдааны асуудал намжиж байгаа учраас зэсийн үнэ ойрын хугацаанд өсөх төлөвтэй байна.

Энэ оны II улиралд тус металлын үнэ нэг тонн нь 9,330 ам.доллар, харин III улиралд 9,150 ам.доллар болж өснө гэж тус байгууллага үзсэн юм. 

Мөн АНУ зэсийг их хэмжээгээр импортолж байгаа билээ. Хятадын хувьд зэсийн эрэлт, хэрэглээ 2025 онд тогтвортой хэвээр байгаа нь тэдний экспорт сайн байгаатай холбоотой. Гэхдээ ирэх саруудад экспорт нь буурах шинжтэй байгаа ажээ.

Гэвч дэлхий нийтийн хэмжээнд хагас жилийн дараа зэсийн эрэлт буурна гэсэн таамаг байна. Мөн АНУ зүгээс дотоодын металлын үйлдвэрлэлээ сэргээхийн тулд зэсийн импортод татвар ногдуулах эсэх шийдвэрийг удахгүй гаргах аж. Хэрвээ энэ шийдвэр 2025 оны сүүл хүртэл хойшлогдвол зэсийн худалдаа, арилжаанд саад учруулж, ялангуяа Хятад руу чиглэх зэсийн нийлүүлэлт багасах эрсдэлтэй гэж "Goldman Sachs" анхааруулжээ.

2026 оноос зэсийн хэрэглээ улам нэмэгдэж, ялангуяа цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт нийлүүлэлт хүрэлцэхгүй байж болзошгүй. Тиймээс зэсийн үнэ 2025 оны 10 дугаар сард 9,000 ам.доллар орчимд хүрээд дараа жил нь бүр өсөж, 10,000 ам.доллароос давах төлөвтэй байна.

Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ энэ долоо хоногт 9,582 ам.доллар болж,  2025 оны хамгийн өндөр түвшинд хүрээд байна.

Эх сурвалж: Energy News

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах