Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
2024 онд шинээр нээгдсэн нүүрсний уурхайн тоо 10 жилийн доод түвшинд хүрчээ АНУ-ын бодлогын судалгааны байгууллага болох “Global Energy Monitor”-ын Мягмар гарагт /2025.07.2/ нийтэлсэн тайланд дурдсанаар 2024 онд дэлхий даяар шинээр барьж байгуулсан нүүрсний уурхайн хүчин чадал сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн ажээ. Гэхдээ БНХАУ-д хэрэгжихээр төлөвлөгдсөн төслүүдээс үүдэн нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл үүсэх эрсдэлтэй хэвээр байна.
Австралийн төмрийн хүдрийн ноёрхол буурч байна Рио Тинто компанийн “Western Range” нэртэй, жилдээ 25 сая тонн төмрийн хүдэр олборлох шинэ ил уурхай 2025 оны 6 дугаар сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Гэвч “Western Range” бол шинэ өсөлтийн эхлэл биш. Зүгээр л одоогийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой төсөл юм.
Зэсийн үнэ 20%-иар буурлаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр зэсийн зах зээлд томоохон доргилт авчрав. Тэрээр зэсийн хамгийн өргөн хэрэглэгддэг, боловсруулсан зэсийг импортын татварын жагсаалтаас хассан нь Лхагва гарагийн үдээс хойш олон улсын зах зээл дээр зэсийн үнийг 20%-иар буурахад хүргэлээ.
Казахстан, Турк улс БТД хоолойгоор газрын тос экспортлох хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын Мягмар гарагт /2025.07.29/ хийсэн уулзалтын үеэр Казахстаны газрын тосыг Баку-Тбилиси-Джейхан (БТД) хоолойгоор дамжуулан экспортлох хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн талаар Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдээлэв. 
АНУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэл хүндхэн сорилтуудтай нүүр тулаад байна Трампын засаг захиргаа Байденын бодлогын цөөнгүй хэсгийг цуцална гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены уг бодлогод цахилгаан автомашины хэрэглээг дэмжих арга хэмжээнүүд ч багтаж байгаа юм. Улс төр, бодлогын орчин өөрчлөгдөж буйтай холбоотойгоор “BloombergNEF” судалгааны байгууллага АНУ дахь цахилгаан автомашины борлуулалтын ойрын болон урт хугацааны таамаглалуудыг түүхэндээ анх удаа бууруулсан бол дэлхийн бусад бүс нутагт уг салбарын өсөлт үргэлжилсээр байна.
Алтны ханш энэ оны эцэс гэхэд 4,000 ам.долларт хүрч болзошгүй АНУ-ын Холбооны нөөцийн сан (Төв банк) хүүгийн хэмжээг бууруулж, ам.долларын ханш суларсаар байгаа энэ үед алтны үнэ энэ оны төгсгөлд унц тутамд 4,000 ам.доллар хүрч болзошгүй гэж Канадын хөрөнгө оруулалтын “Fidelity” компани мэдээллээ.
Байгалийн хийн нөөцөөрөө тэргүүлэгч орнууд Байгалийн хий нь дэлхийн эрчим хүчний хэрэглээнд чухал үүрэгтэй бөгөөд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, халаах, үйлдвэрлэлийн түүхий эд болгон өргөн ашигладаг.
АНУ-ын нүүрсний хэрэглээ нэмэгдсэнээр дэлхийн нүүрсний эрэлт өслөө Дэлхий даяарх нүүрсний эрэлт 2025 онд дахин түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна.
Соронзон ховор элементүүдийн эрэлт 2035 он гэхэд гурав дахин нэмэгдэнэ Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжихээр эрмэлзэж буй өнөө үед соронз үйлдвэрлэхэд ашигладаг ховор элементийн зах зээл 2035 он гэхэд гурав дахин тэлэх төлөвтэй байгаа нь дэлхийн нийлүүлэлтийн хомсдолыг улам гүнзгийрүүлж болзошгүй хэмээн “McKinsey & Company” компанийн тайланд дурджээ.
Оросын шинэ журам Казахстаны Хар Тэнгисийн тосны экспортод нөлөөлөөгүй Энэ долоо хоногийн эхээр гадаадын усан онгоцууд Оросын боомтуудад нэвтрэхийн тулд Оросын аюулгүй байдлын албанаас (ФСБ) зөвшөөрөл авах тухай хуульд Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа.
Тарифаас үүдэн зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ Ирэх сард АНУ зэсэд 50%-ийн тариф ноогдуулахаар зэхэж  буйтай холбогдуулан зэсийн фьючерс үнэ огцом өслөө.
Хятад улс хэт их нүүрсний олборлолтоо бууруулна Хятадын Засгийн газар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү нүүрс олборлосон уурхайг хааж магадгүй гэж мэдэгдлээ. Энэ нь олборлолтын хэмжээ ихэссэн асуудлыг шийдвэрлэх талаар эрх баригчид нилээд нухацтай хандаж байгаагийн илэрхийлэл юм.
2035 он гэхэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн гуравны нэг нь зэсийн хомсдолд орно “PricewaterhouseCoopers” буюу “PwC” компанийн Мягмар гарагт гаргасан тайланд дурдсанаар 2035 он гэхэд дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн 32 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зэсийн нийлүүлэлтийн хомсдолд орох төлөвтэй байгаа аж.
Филиппины нүүрснийн станцуудын үйлдвэрлэл буурна ​​​​​​​Филиппин улсад сүүлийн хорин жилийн хугацаанд анх удаа нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа нь шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) түлшээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой гэж зах зээлийн болон засгийн газрын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд дурдсан байна.
ОХУ нүүрсний салбартаа 800 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ Оросын нүүрсний салбарт барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээ, нүүрсний үнийн уналт, экспортын саад зэрэг асуудлууд тулгарсны улмаас Оросын Засгийн газар 63 тэрбум рубль (802 сая ам.доллар)-ийн дэмжлэг үзүүлэхээр болсон гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
ОХУ-ын Хятад руу гаргасан үнэт металлын экспорт 80%-иар өсжээ 2025 онд ОХУ-ын БНХАУ руу гаргасан алт, мөнгө зэрэг үнэт металлын экспортод огцом өөрчлөлт гарч, энэ оны эхний хагас жилд 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 80%-иар өсөж, 1 тэрбум ам.долларт хүрсэн тухай “Trade Data Monitor” компани мэдээлсэн байна.
АНУ-ын газрын ховор металл олборлогч уурхай дэлхийн ТОП 50-д анх удаа багтлаа 2025 оны хоёрдугаар улирлын эцэст дэлхийн ТОП-50 уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.50 их наяд ам.долларт хүрсэн нь 2025 онд 213 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм.
BHP Танзани дахь 942 сая ам.долларын өртөгтэй никелийн төслөөс гарчээ Австралийн уул уурхайн томоохон компани болох BHP групп (ASX: BHP) Танзани улс дахь 942 сая ам.долларын өртөгтэй “Kabanga” никелийн төслөөс гарахаар шийдэж, төслийн түнш болох “Lifezone Metals” (NYSE: LZM) компанид өөрийн эзэмшлийн хувиа 83 сая ам.доллар хүртэлх үнээр худалдахаар болсон тухай “Lifezone” компани мэдээллээ.
Азийн орнууд Африкийн зэсийн төлөө өрсөлдөж байна Хятад, Энэтхэг зэрэг улсуудын Африкийн байгалийн баялгийн төлөөх  өрсөлдөөн ширүүсч байна.
АНУ руу чиглэсэн Хятадын газрын ховор элемент бүхий соронзны экспорт 6 дугаар сард огцом өсөв АНУ руу чиглэсэн Хятадын газрын ховор элемент бүхий соронзны нийлүүлэлт 6 дугаар сард өмнөх сараас 7 дахин нэмэгдэж цахилгаан автомашин, салхин турбинд ашиглагддаг стратегийн чухал түүхий эдийн урсгал эргэн сэргэж эхэллээ.
1 2 3 4 5