Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ руу чиглэсэн Хятадын газрын ховор элемент бүхий соронзны экспорт 6 дугаар сард огцом өсөв

П. Жаргалсүрэн 

АНУ руу чиглэсэн Хятадын газрын ховор элемент бүхий соронзны нийлүүлэлт 6 дугаар сард өмнөх сараас 7 дахин нэмэгдэж цахилгаан автомашин, салхин турбинд ашиглагддаг стратегийн чухал түүхий эдийн урсгал эргэн сэргэж эхэллээ. Энэ нь Хятад, Америкийн хооронд газрын ховор элементийн тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 6 дугаар сард байгуулсан худалдааны тохиролцооны үр дүн юм.

Хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын технологийн Nvidia компани Хятадад зориулсан H20 хиймэл оюун ухааны чипийн борлуулалтаа сэргээхээр төлөвлөж байна. 

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 6 дугаар сард Хятад улс АНУ-д нийт 353 тонн соронз экспортолсон нь өмнөх сараас 660%-иар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Дэлхийн соронзны нийлүүлэлтийн 90 гаруй хувийг дангаар хангадаг Хятад улс 4 дүгээр сард АНУ-ын тарифын хариуд хэд хэдэн газрын ховор элементийг экспортын хязгаарлалтын жагсаалтад нэмснээр, тухайн төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт огцом буурч, экспортын зөвшөөрөл авах хугацаа удааширсан нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлжээ. 

Үүний улмаас Хятадаас гадна зарим автомашин үйлдвэрлэгчдэд газрын ховор элемент хомсдож, үйлдвэрлэлээ хэсэгчлэн зогсоох хүртэл арга хэмжээ авахад хүрсэн байна.

Хятад улс 6 дугаар сард дэлхий даяар нийт 3,188 тонн соронз экспортолсон нь 5 дугаар сарын 1,238 тонноос 157.5%-иар нэмэгдсэн байна. 

Шинжээчдийн үзэж буйгаар 6 дугаар сард илүү олон компани экспортын зөвшөөрөл авсан тул соронзны тээвэрлэлт 7-р сард сэргэх төлөвтэй байна гэж үзэж байна. 

Эх сурвалж: Mining.com