О. Дөлгөөн
2025 оны хоёрдугаар улирлын эцэст дэлхийн ТОП-50 уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.50 их наяд ам.долларт хүрсэн нь 2025 онд 213 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм.
Калифорнид байрлах “Mountain Pass” уурхайг хариуцдаг, Лас Вегас хотод төвтэй “MP Materials” компанийн хувьцааны үнэ энэ оны эхнээс гурав дахин өсч, зах зээлийн үнэлгээ нь 11 тэрбум ам.долларт хүрсэнээр 40 дүгээр байранд жагсжээ. 2022 оны 3 дугаар сард тус компани ТОП 50-д ороход тун ойрхон байсан ч тухайн үед уул уурхайн салбарын нийт үнэлгээ өндөр байсан тул жагсаалтад багтаагүй юм.
“MP Materials” ба АНУ-ын Батлан хамгаалах яамны хооронд байгуулсан гэрээ нь АНУ-ын газрын ховор металлын салбарт томоохон эргэлт авчирсан ч Хятадын хямд үнэтэй соронзон материалын зах зээлд үзүүлэх үр нөлөө нь одоогоор маргаантай хэвээр байна.
Австралийн “Lynas Rare Earths” компаний хувьцааны үнэ 50 гаруй хувиар өсч зах зээлийн үнэлгээ нь 6.1 тэрбум долларт хүрчээ. Гэсэн хэдий ч ховор металлын олборлолтын зах зээлийн нийт хэмжээ харьцангуй бага тул ирээдүйд “MP Materials” ба “China Northern Rare Earth” компаниуд зах зээлийн гол тоглогчид хэвээр үлдэх магадлал өндөр байна.
Эх сурвалж: mining.com