Уул уурхайн салбарын дэвшилтэт технологи, шийдлүүдийг танилцуулдаг уламжлалт "Mining Forum 2026" арга хэмжээ амжилттай үргэлжилж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гадаад худалдааны нийт эргэлт энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар 5.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 28.6%-иар өсөөд байна. Энэ дундаа экспорт 3.9 тэрбум ам.доллар, импорт 2.0 тэрбум ам.долларыг эзэлсэн бөгөөд экспорт 55.9%-иар өссөн бол импорт 4.4%-иар буурсан байна. Ингэснээр он гарсаар, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум америк долларын ашигтай гарлаа.
"Эрдэнэс Тавантолгой" компани 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 11.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.