Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хятадын нүүрсний үнэ 3 жилийн дээд цэгтээ хүрч, импорт нь 6%-иар буурлаа БНХАУ-ын есдүгээр сарын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 6 хувиар буурсан болохыг Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 
АНУ Төв Азийн орнуудтай эрчим хүч, критикал минералын салбарт худалдааны харилцаагаа өргөжүүлж байна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тус улсын 100 гаруй компанийн төлөөлөгчидтэй хамт Узбекистаны Самарканд хотод энэ сарын 19-нд айлчилж, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны Гадаад хэргийн сайд нартай уулзахаар төлөвлөж байна.
Европын холбоо критикал минералын салбарт Вьетнамтай түншилнэ Европын холбоо Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд Вьетнамаас критикал минералын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа Ройтерс агентлаг мэдээллээ.
ОУВС: Дайны улмаас Ойрх Дорнод болон Төв Азийн эдийн засаг 2026 онд агшина  АНУ, Израилийн Ираны эсрэг явуулж буй дайны улмаас Ойрх Дорнод болон Төв Азийн эдийн засаг 2026 онд агшина гэж Олон улсын валютын сан (ОУВС) таамаг дэвшүүллээ. 
Энэтхэг улс 2047 он гэхэд ган үйлдвэрлэх хүчин чадлаа 604 сая тоннд хүргэх зорилт тавьлаа Энэтхэг улс гангийн салбарт барих бодлогын төслийг олон нийтэд танилцууллаа.
Оросын дизель түлшний экспорт дэлхийн зах зээлийн 4 хүрэхгүй хувийг хангана  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын хооронд Оросын дизель түлшийг дэлхийн зах зээлд гаргах тухай тохиролцоо хийгдсэн хэдий ч энэ нь дэлхий дахинд үүсээд буй түлшний хомсдолд бодитой дэмжлэг болж чадахгүй гэж салбарын шинжээчид үзэж байна.
Европын Холбоо критикал минералын 46 төслийг стратегийн ангилалд оруулав  Европын Холбоо нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, Хятадаас хамааралтай байдлаа багасгах зорилгоор зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгах болон санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх стратегийн чухал ашигт малтмалын 46 шинэ төслийг албан ёсоор сонголоо.
Жилийн эцэст нүүрсний экспорт огцом өсөх төлөвтэй байна Дэлхийн эрчим хүчний нүүрсний экспорт хоёр дахь жилдээ дараалан буурах хандлагатай байгаа ч шингэрүүлсэн байгалийн хийтэй (LNG) харьцуулахад харьцангуй хямд (сүүлийн 4 жилд байгаагүй үнийн зөрүүтэй болсон) байгаа тул энэ оны төгсгөлд нүүрсний нийлүүлэлт эргэн сэргэх төлөвтэй байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ
АЖИЛ ХАЯЛТЫН УЛМААС ЧИЛИЙН ЗЭСИЙН УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХОЁР ДАХИН БУУРАХ ТӨЛӨВТЭЙ Чилийн Antofagasta компанийн Centinela зэсийн уурхайд өрнөж буй ажил хаялтын нөлөө арваннэгдүгээр сард бүрэн мэдрэгдэж, үйлдвэрлэл хоёр дахин буурч болзошгүй гэж үйлдвэрчний эвлэлүүд Пүрэв гарагт /2026.10.08/ мэдэгдэв.
ЧИЛИЙН ЗЭСИЙН УУРХАЙНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДОЖ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 5% ЭРСДЭЛД ОРЖЭЭ Чилийн хамгийн том зэсийн уурхайнуудад олборлолтын 5.2% нь эрсдэлд орох нөхцөл бүрджээ. Ажил хаялт, цаг агаарын хүнд нөхцөл, осол аваар болон геологийн хүндрэлүүдийн улмаас ийнхүү олборлолт буурах эрсдэл нүүрлэсэн байна.
Энэтхэгийн эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч хувийн хэвшлээс нүүрс худалдан авалтаа нэмэгдүүлнэ Энэтхэгийн эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч NTPC компани өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлтийг хангахын тулд хувийн компаниудаас нүүрс худалдан авалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 
Ашигт малтмалын баялгаа нээх зорилгоор Конго улс геологийн судалгаа эхлүүллээ Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс ашигт малтмалын нөөцөө судлах зорилгоор улсын хэмжээнд агаарын геологийн зураглалын хөтөлбөр эхлүүллээ.
Шатахууны үнэ өсөж, ЕХ-нд цахилгаан автомашины борлуулалт дээд хэмжээнд хүрлээ Шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрч, боломжийн үнэтэй цахилгаан автомашины загварууд нэмэгдсэнээр Европын Холбоонд цахилгаан автомашины борлуулалт энэ онд дээд хэмжээнд хүрсэн байна.
Монголоос БНХАУ-руу хийсэн нүүрсний экспорт 48.9 хувиар өсөж Оросыг ардаа орхив ОХУ-аас Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ энэ оны эхний найман сард 10.8 хувиар буурсан бол Монголын нүүрсний импорт 48.9 хувиар өсжээ.
Орос улс дизель түлшний экспортод тавьсан хоригоо 10 дугаар сар дуустал сунгалаа Орос улс дизель түлшний экспортод тавьсан хоригоо 10 дугаар сарын сүүлч хүртэл сунгаснаа мэдэгдлээ. 
ConocoPhillips компани шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах 20 жилийн гэрээ байгууллаа Venture Global болон ConocoPhillips компаниуд шингэрүүлсэн байгалийн хий (LNG) нийлүүлэх 20 жилийн гэрээ байгуулснаа Пүрэв гарагт (2026.10.01) зарлалаа.
Хятад 10 дугаар сарын түлшний экспортоо зогсоолоо Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүд нөөцөө бүрдүүлэх зорилгоор 10 дугаар сарын газрын тосны бүтээгдэхүүний экспортоо түр зогсоосон тухай Ройтерс агентлаг мэдээллээ. 
Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна Дэлхий дахины дизель түлшний хомсдол он дуустал үргэлжлэхээр байгаас Ройтерс агентлаг мэдээллээ.
ЭНЭТХЭГ УЛС МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ДЭЭЖИЙГ ТУРШИЖ БАЙНА БНЭУ-ын төрийн өмчит ган үйлдвэрлэгч “Steel Authority of India” (SAIL) компани Монгол Улсаас анх удаа коксжих нүүрсний дээжийг агаарын тээврээр Энэтхэгт хүргүүлж, ган үйлдвэрлэлд ашиглах боломжийг туршиж эхэлжээ.
ХЯТАД УЛС ИРЭХ 10 ЖИЛД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТЭРГҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА Цөмийн эрчим хүчний ирээдүй БНХАУ-ын гарт байна. Өдгөө АНУ дэлхийн хамгийн их цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг улс хэвээр байгаа ч Хятадын цөмийн эрчим хүчний салбар маш хурдацтай өргөжин тэлж байна. Цаашид ийм хурдаар өссөөр байвал Хятад улс ирэх арван жилийн хугацаанд Франц төдийгүй АНУ-ыг ардаа орхиж, дэлхийн тэргүүлэх цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орон болох төлөвтэй байна.
1 2 3 4