Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай
Монгол, Хятадын эрдэмтэд нүүрсний хаягдлыг эко хөрс болгож байна Нүүрсний уурхайн хаягдал чулуулгаас хөрс боловсруулан, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах технологийг Монгол Улс, БНХАУ-ын эрдэмтэд хамтран боловсруулжээ.
Торонтогийн Хөрөнгийн биржээс хөрөнгө татах боломжуудын тухай вебинарыг амжилттай зохион байгууллаа Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ), Capital Markets Mongolia (CMM) болон Торонтогийн Хөрөнгийн бирж (TSX) хамтран "Opportunities on Toronto Stock Exchange: Navigating Listings & Regulations" сэдэвт онлайн танилцуулгыг 6 дугаар сарын 24-нд зохион байгууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ “Эрдэнэс Тавантолгой” компани Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Оюу толгой” компани хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн 91.6 га газарт нөхөн сэргээлт хийлээ “Оюу толгой” компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын амны 2 байршилд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж дуусгалаа.
Багануурын ордыг түшиглэн нүүрс-химийн цогцолбор байгуулна "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн компани болох Багануур ХК-ийн нийт ажилтнуудын хаврын зөвлөгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт оролцлоо.
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар хэдийн тогтжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ хаягдлын сантай болно “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Баяжуулах үйлдвэрийн хаягдал хураах шинэ сантай болно. Баяжуулах үйлдвэрийн Хаягдал хураах шинэ санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048,39 га талбайд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд барихаар төлөвлөжээ.
Зүүн бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниуд  ДНБ-ий 5%-ийг бүрдүүлдэг  “Дорнод аймагт бичил уурхай эрхлэхийг зөвшөөрөхгүй” гэсэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн мэдэгдэл “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалтын уур амьсгалыг иргэний нийгмийнхний анхаарлын төвд авчирч, оролцогчдыг илүү чамбай, илүү хариуцлагатай байх  анхааруулга өглөө.
Хариуцлагатай уул уурхай зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ Тус компанийн хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээг хэвээр үлдээх саналтай байгаа. Энэ талаар Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. АМНАТ хувь хэмжээн дээр, мөн дөрвөн төрлийн татвар авах талаар хэлцэл өрнөж байгаа.  
Баянбогд хайрханыг улсын тусгай хэрэгцээнд авна Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Баянбогд хайрхан орчимд 15000 га шахам талбайд хайгуул хийхийг зөвшөөрч “Эрдэнэсбогд” ХХК-д лиценз олгосон байдаг.
Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэд шийднэ Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүргэдэйн ууланд иргэдийн зөвшөөрөлгүй хайгуул олборлолт хийхгүй
Нүүрсний экспортын хэмжээг 40 сая тоннд хүргэнэ Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллаж Сэхээ боомтын удирдлагууд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, Шивээхүрэн- Сэхээ боомтын асуудлаар ярилцлаа
Хариуцлагатай уул уурхай:  Хүний эрх, байгаль орчин хийгээд нийгмийн асуудлыг ч анхаарна Уул уурхайн салбарын хангайн бүсийнхэн 5 дугаар сарын эхээр чуулж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 /AMEP/-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” чуулганыг тавдугаар сарын 5-нд анх удаа зохион байгууллаа.
Хариуцлагатай уул уурхайн төлөө Хангайн бүсийн уурхайчид  нэгдлээ Уул уурхайн салбарын хангайн бүсийнхэн 5 сарын эхээр чуулж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 /AMEP/-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” чуулганыг тавдугаар сарын 5-нд анх удаа зохион байгууллаа.
Сүхбаатар аймаг дахь уул уурхайн компаниуд орон  нутагтай хамтарна Сүхбаатар аймаг-Хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганыг Баруун-Урт хотод тавдугаар сарын 21-нд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд УИХ болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдах албан тушаалтнууд, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарын төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн буйр, Шилийн гол аймгуудын Засаг дарга, Хэнтий, Дорнод аймгийн удирдлагууд, орон нутгийн болон бусад аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид оролцлоо.
Дорноговь аймагт нийт 342 тусгай зөвшөөрөл олгогджээ Эрдэс баялаг, уул уурхайн ашигт малтмалын тоогоороо улсдаа тэргүүлдэг Дорноговь аймаг уул уурхайн зөвлөгөөнөө Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилготой “Нээлттэй Дорноговь” чуулганы хүрээнд 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгууллаа.
Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ Эрдэнэ Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли болон Монголиан Майнинг Корпорэйшн компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг угтуулан Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ.
Газрын тосны үйлдвэрийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөлтийн дагуу эрчимтэй өрнөж байна.  Манай улсад нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбарын суурийг тавих газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн.
УЦС барих нь бүс нутаг төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн томоохон хөшүүрэг болно Шижигтийн хавцал нь Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км-ийн зайд орших газар зүйн өвөрмөц тогтоц, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Тогтоцын хувьд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумдыг хамарна.  Ховд голын ай сав бүхий урсац ширүүн энэ газар нь монгол хадран загас түрсээ шахаж үрждэг гол газрын нэг.
Э.Болормаа:  Боомтын сэргэлтийг дэмжих замаар эдийн засгаа тэлэх бодлоготой Ховд аймгийн Засаг дарга Энхбатын Болормаатай бүс нутгийн хөгжил,  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүд тэр дундаа  боомтын сэргэлт болон хийж хэрэгжүүлж буй  цаг үеийн асуудлын талаар www.khovdtimes.mn  сайтын Эрхлэгч, редактор Ж.Саруул ярилцлаа. 
1 2 3 4