Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай
Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна Энэ сарын 10-ны өдөр Гашуунсухайт боомтоор 110 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Нүүрс тээврийн  811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гээд нийт 919 машин гарсныг Хилийн боомтын Үндэсний зөвлөл мэдээлсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм. 
 “ЖАЙКА”  уул уурхайн салбарын судалгаа, зөвлөмжөө танилцуулна Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА” болон Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран  “Монгол улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал зөвлөмж”  сэдэвт форумыг энэ сарын 25-нд Туушин зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Геологийн төв лабораторийнхон нэгдлээ “Геологийн судалгааны төв”, “Геологийн төв лаборатори ТӨҮГ”-ыг нэгтгэн “Геологи, судалгаа шинжилгээний төв” нэртэй төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон, өөрчлөх тухай Засгийн газрын  317 дугаар тогтоол энэ оны наймдугаар сард гарсан.
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллахаар болжээ Засгийн газрын ээлжит  хуралдаанаар Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллуулахаар шийдвэрлэлээ.  Энэхүү захиргаа нь  Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн үндсэн бүтэцтэй байхаар тогтжээ.
Нүүрсний хулгайг хязгаарлах эхлэлийг тавилаа Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас нүүрсний экспортын талаар хэд хэдэн зохицуулалт хийснийг  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан билээ. Тэрээр нүүрсний олборлолтоос эхлээд ачилт, тээвэрлэлт, хилээр гарч экспортлох  хүртэлх бүхий л үйл явцыг цахимжуулахаа мэдэгдэв.
Хүүхдийн паркийг Рио Тинто компани тохижуулна Есдүгээр сарын 7-нд болсон Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаанаар ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тус газрыг тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Рио тинто компани  бүтээн байгуулалтыг хийх юм. Тэгвэл энэ ажил өнөөдрөөс биеллээ олж  “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг”-т Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Рио Тинто Монгол ХХК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.
ӨМНИЙН ГОВИЙН “ГОЛЛАНД ӨВЧИН” Нэгэн зууны чанадад говь нутгаас олдсон олон янзын үлэг гүрвэлийн олдворуудыг эрдэс чулуулаг, уран дархчуудын бүтээл, соёл ахуй, тэдгээрийн эд өлгийн цуглуулгатай нь танин мэдэж, биширсээр “Говийн байгаль, түүхий музей”-ээс гарахад хэдийнэ гэгээ тасарсан байлаа.
Олон улсын хуралд “Салхитын уурхайн хаалтын жишиг” төслийг танилцууллаа “Уурхайн хаалт 2022” Олон улсын хурал Австрали Улсын Брисбэн хотод 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 15 дахь удаагийн Олон улсын энэхүү хуралд MERIT төслөөс "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн техникийн багийн төлөөллөөс гадна "Оюутолгой" компанийн төлөөлөл , уул уурхайн судлаач эрдэмтэд оролцож байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн давтан аудитад амжилттай хамрагдлаа "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны (ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн. Эдгээр  стандартуудын гэрчилгээг Франц улсын баталгаажуулалтын Афнор группээс авчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын дагуу бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажиллажээ.
“Эрдэнэс Монгол” ХХК  Хөгжлийн банкны 117.2 тэрбум төгрөгийн зээлээ төлжээ Монгол Улсын Хөгжлийн банк “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д  2014 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.
“Оюу Толгой” компанийн 14,2  тэрбум ам долларын 74 хувь нь үндэсний компаниудад "шингэсэн" “Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ тав дахь өдөр “Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн”-гээр  “Шангри Ла” зочид буудалд үргэлжилж  байна.  Ханган нийлүүлэгчдийн нэг нь Оюу Толгойд ажлын хувцас нийлүүлдэг “Өлзийт мөнх овоо” компани. Гучаад ам бүлтэй энэ компанийн ажиллагсдын ная гаруй хувь нь Ханбогд сумын унаган иргэд гэнэ.
 Худалдан авалтад зарцуулсан 10 төгрөгийн 7 нь эх нутагтаа үлддэг            “Уул уурхайн долоон хоног 2022” арга хэмжээний дөрөв дэх өдөр “Оюутолгой ХХК-н ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн” Шангри ла зочид буудалд үргэлжилж байна. Энэ үзэсгэлэн хоёр өдөр гарна.
  Манай улсад 31 үүсмэл орд бий  “Уул уурхайн долоон хоног 2022” арга  хэмжээ гуравдах өдөртөө  Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдаануудаас сонирхол татсан нэгэн  сэдэв нь Ачит Ихт ХХК-иас зохион байгуулж байгаа “Үүсмэл ордын ашиглалт” онол парктикийн хурал байлаа.
Уул уурхайгүй бол Монголын эдийн засаг байхгүй “Mining week” арга хэмжээ хоёрдох өдрөө  Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн үндсэн хуралдаан “Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал”, “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин хамтын ажиллагаа”, “Mine-golia-г хэн үгүй хийсэн бэ?”, “Эрдэс баялгийн салбар  ба хөрөнгийн зах зээл” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм. 
“УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ 2022” ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Арга хэмжээний хоёр дахь өдөр манай улсын ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл өгнө. Хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр сонирхдог сэдэв бол энэ. Энэ сэдвийн хүрээнд эрдэс баялгийн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын дэмжих бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам танилцуулж, уул уурхайн томоохон компаниуд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
"Coal Mongolia 2022“ эхэллээ    "Сэргэлтийг хамтдаа” урианд нэгдсэн  "Coal Mongolia 2022 “  10 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Дэд сайд О.Батнайрамдал, УУХҮЯ, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд  болон   Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жулиан Лауренс тэргүүтэй олон улсын байгууллагын төлөөлөл, нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчид, нүүрсний  салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна.
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо  Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны есдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг зарлана Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг есдүгээр сарын 02-нд хуралджээ.
Ж.Эрдэнэбилэг: Бид БНХАУ-ын “Сани” брэндийн 60 тн, 80тн -ын даацтай гурван тэнхлэгт дамп тракуудыг Монголын уул уурхайн компаниудад зориулан нийлүүлж эхэлсэн Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн “Алтан ивээн тэтгэгч” байгууллагаар оролцож байгаа “Гранд Майнинг Экюпмент” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэбилэг-тэй ярилцлаа.
Салхитын уурхайн хаалтын төсөл, жишиг стандартыг бий болгоно Канад улсын Гадаад Хэргийн яамнаас санхүүжүүлж буй  “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь”  /МЕRIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй  “Салхитын ордын Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг  төсөл”- ийн гол зорилго ч үүнд ч чиглэж байна. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын стратегийг хэлэлцэн, Салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг  өнөөдөр “Блю Скай” зочид буудалд боллоо.
1 2 3 4 5 6 7