Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай
Хүдэр, Ерөө сумдын нутагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна Аймгийн Засаг даргын 2019 оны А\270 тоот захирамж, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх” тухай удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын ажлыг аймгийн  Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харъяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан Ажлын хэсэг гүйцэтгэж байгаа юм.
Баянхонгор аймагт Баяжуулах үйлдвэр нээгдэв Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Хонгор Кэй Жи” ХХК Баянхонгор аймагт нээлтээ хийлээ. “Хонгор Кэй Жи” компани нь байгалийн нөөцийг зүй зохистойгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, Япон улсын дэвшилтэт техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хаягдлыг дахин боловсруулах зорилготойгоор байгуулагдаж байнн. Тус компанийн 49%-ийг Монголын тал, 51%-ийг Японы тал тус тус эзэмшиж байгаа юм. Цаашдаа байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутагтай хамтран ажиллах, үйлдвэрийн хаягдал шламыг дахин боловсруулах, Баянхонгор аймагт хувиараа алт олборлож буй иргэд, нөхөрлөлийн олборлосон хүдрийг нэг цэгт төвлөрүүлэн баяжуулах аж.  Япон улсын технологийг ашиглан ажиллах уг компани хүдэр болон алтыг баяжуулах хоёр цехтэй. Баяжуулах үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартын дагуу   хоргүйжүүлэн, тусгай зориулан бэлтгэсэн талбайд овоолох зарчмаар ажиллахаар гэрээлжээ. 
“Импэриал голд майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүллээ Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Галуут сумын нутаг дэвсгэрт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Импэриал голд майнинг” компанийн асуудлыг хэлэлцсэн юм.  Тус компанийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас (МХГ) 2019 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг хийжээ. Уг шалгалтаар 2019 оны бичиг баримтын бүрдэл дутуу, уурхайн гүнд ашиглаж байсан зарим тоног төхөөрөмжийг шинэчилсэн болохыг тогтоосон байна. Шинэчилсэн төхөөрөмжийг ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, Нарийвчилсан үнэлгээтэй уялдуулан тодотгоогүй байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг зогсоогоод байжээ. Гэтэл зөрчил бүрэн арилаагүй, үйл ажиллагааг сэргээгүй байхад Улсын байцаагчийн лацыг хөндөж үйл ажиллагаа явуулсны улмаас өнгөрөгч наймдугаар сарын 6-нд хоёр хүн амиа алдасан бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
 Д.Батсайхан:Завхан аймаг бичил уурхайг дэмжихгүй  Завхан аймаг бол төв суурингаас алслагдсан, эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй зонхилсон аймаг. Аймгийн хоёр дахь салбар нь аялал жуулчлал. Бид аймгийг уул уурхайгаас ангид байлгах зорилт тавин ажиллаж байна. Тиймээс аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж  байгаа юм. 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт 99, үүнээс ашиглалтын 9,  хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байсан. Энэ асуудлаар аймгийн ИТХ хэлэлцэж, засаг даргын зүгээс уриалга гарган “уул уурхайгүй аймаг” болох зорилтыг дэвшүүлсэн юм. Зорилтоо олон нийтэд танилцуулсан. Энэ оны зургадугаар  сарын 18-ны байдлаар тусгай зөвшөөрлийн  тоо  60  болж, 2016 оны мөн үетэй харьцуулбал 40%-иар буураад байна. 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал ирснийг аймгийн удирдлагад буцаасан. Татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Нийтдээ 135 тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бас бий.
Н.Наранбаатар: Өмнөговь аймаг хариуцлагагүй уул уурхайтай тэмцэнэ Өмнөговь аймаг уул уурхайн бүс нутаг. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бэрхшээлтэй асуудлуудтай тулгарч байна. Уурхайн бүс нутгийн малчдын хувьд ундны ус, малын бэлчээр, амьдрах орчин хязгаарлагдмал болж олон сөрөг нөлөөг үзүүлж буй. Аймаг орон нутгийн зүгээс эдгээр асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Уул уурхайн асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.   Аймгийн удирдлага энэ онд уул уурхайн үйл ажиллагаатай бүс нутгийн малчид руу чиглэсэн ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна вэ? Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас (ИТХ) энэ оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Өмнөговь аймгийн малын тоо толгой  сүүлийн жилүүдэд өсч байна.
 Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.
Уул уурхайн компаниуд аймагт бүртгэгдсэнээр орон нутгийн хөгжилд нөлөөлнө Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
Тавантолгой-Зүүнбаян төмөр замын доод бүтцийн ажил 5%-ийн гүйцэтгэлтэй байна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сарын 10-11-нд Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
“ЭМ ЭЛ Цахиурт Овоо” компани хорголжин төмрийн үйлдвэр байгуулна Сингапурын хөрөнгө оруулалттай “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” ХХК нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт төмрийн хүдрийн Цахиуртын овоо уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Эл уурхай нь 90 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй.  Одоо уурхайдаа түшиглэн жилд 300 мянган тонн хорголжин төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд 2019 оны эцэс гэхэд барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уурхайн нөөцөө бүрэн дүүрэн ашиглана гэж гэж үзэж буй. Бусад дагалдах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажлаа эхэлж, зураг төслөө боловсруулж байгаа тухай “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” ХХК-ийн төлөөлөл Сүхбаатар аймагт болсон бүс нутгийн хамтын  ажиллагааны 6 талт хэлэлцээрийн үеэр танилцууллаа.
Ц.Мөнхнасан:  Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч бид зөвшөөрдөггүй Уул уурхайгүй аймаг болох зорилтыг Архангай аймаг тавьжээ. Энэ талаар  тус аймгийн  Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.  Уул уурхайн чиглэлээр аймаг ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын түвшинд Архангай аймаг уул уурхайгүй хөгжих ёстой гэсэн бодлого барьдаг. Боломж бүрэн бий. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох зорилго тавин ажиллаж байна. Уул уурхайгүй аймаг болох асуудал  2015 онд “Урт нэртэй” хуульд өөрчлөлт орсноор эхэлсэн. Тиймээс аль болох энэ асуудлыг хурдан дуусгаж, уул уурхайгаас салах зорилттой ажиллаж байна. Манай аймаг бол аялал жуулчлал, мал аж ахуй, үйлдвэрлэлээр хөгжих бүрэн боломжтой. Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч, бид зөвшөөрөл өгдөггүй. Иргэдийг ажилтай орлоготой болгох тал дээр “Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хүрээнд болон бусад олон ажил хийж байна. Тэгэхээр аймаг уул уурхайгүйгээр ажиллаж, амьдрах олон боломж бий.
Метан хийн эрин зуун айсуй Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.
“Нуклер Энержи Монголиа” компани ураны хайгуулын үйл ажиллагаагаа сэргээх үү? Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-т “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас хоёр удаа бичиг ирүүлжээ. Хамгийн сүүлд, сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид доорх бичгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд ирүүлсэн байна. Уг бичгийн хариуд сумын Өндөр-Улаан сумын Засаг дарга доорх албан бичгийг дөрөвдүгээр сарын 22-нд өгчээ. “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна.Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын удирдлагууд тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдгийг сумын Засаг дарга Б.Эрдэнэхүү онцолж буй. Аймгийн БОАЖГ-аас  мөн ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэж тэрээр хэлж байна.
“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК 100 километр  замыг хатуу хучилттай болгоно Хоёр сарын өмнө тээвэрлэлтийн замыг хучих боломжгүй хэмээн хэлэлцээрийн үеэр мэдэгдэж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай Сүхбаатар аймгийн удирдлагууд цөөнгүй удаагийн уулзалт хийснээр 100 км замыг хатуу хучилттай болгох тохиролцоонд хүрчээ. Зам хучих ажлыг 2020-2022 онд багтаан гүйцэтгэхээр болсон байна. Тус компанийн тээвэрлэлт хийдэг замын 100 километр нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг юм.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” сургалт боллоо The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан уул уурхай, эдийн засгийн чиглэлийн сургалтаа тав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр (07/02) эхэлж буй энэ жилийн сургалт “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн энэ оны сургалтыг “Оюутолгой” ХХК, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж байна.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” сэтгүүл зүйн сонирхолтой сургалтаар үргэлжиллээ  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зохион байгуулдаг “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалтад зөвхөн уул уурхай, эдийн засаг төдийгүй сэтгүүл зүйн чиглэлээр салбарын тэргүүлэх төлөөллүүд оролцож сэтгүүлчдэд хичээл заадаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтын хоёр дахь өдөр сэтгүүл зүйн салбарын шинэ хандлага, үндсэн ухагдахуунд төвлөрсөн сонирхолтой илтгэлүүд (07/03) сонслоо. Уг сургалтын эхний илтгэлийг МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ “Сэтгүүл зүй олон нийтийн эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ” сэдвээр сонирхолтой илтгэл сонсголоо. Уг илтгэлээр сэтгүүлчид олон нийтийн сэтгэлгээ, эрх ашиг талаасаа юун дээр анхаарах ёстойг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” сургалт эхэллээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан уул уурхай, эдийн засгийн чиглэлийн сургалтаа тав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр (07/02) эхэлж буй энэ жилийн сургалт “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн энэ оны сургалтыг “Оюутолгой” ХХК, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж байна.
“Аспайр Майнинг” компанийн бүтээн байгуулалтад нутгийн иргэд оролцох “Умардын уурхайчин” хөтөлбөр эхэллээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт “Аспайр Майнинг Лимитэд” компанийн хэрэгжүүлж буй “Овоотын баяжуулах үйлдвэр”, Могойн гол-Овоот-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай 560 км автозам барьж байгуулахаар төслүүдэд нутгийн залуусыг түлхүү оролцуулах зорилгоор “Умардын уурхайчин” сургалтын хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. Хөтөлбөрийн эхний ээлжийн хүнд даацын автомашины операторын сургалтад хамрагдахаар шалгарсан Цэцэрлэг сумын 10 залуу батламжаа гардан авч, Эрдэнэт УБҮ-ийн дэргэдэх сургалтын төвд хичээллэхээр болж байна. “Умардын уурхайчин” хөтөлбөрийн хүрээнд “Аспайр Майнинг Лимитэд” компани зардлыг бүрэн хариуцаж уул уурхайн үйлдвэрлэлд оролцох автомашины операторууд, засварын механикуудыг цаашид үе шаттайгаар сургаж, бэлтгэх юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н ажилтнуудыг АНУ дахь OSHAcademy-ийн сургалтын хөтөлбөрт хамрууллаа.
“Эко хэлхээ” компанийн жонш баяжуулах үйлдвэрийн хүнцэлийн агууламж стандартаас их гарчээ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дөрөвдүгээр сарын 14-нд “Эко хэлхээ” компанийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч химийн хорт бодистой ус алдагдсан билээ. Уг явдлаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд нөлөөллийн бүсийн ус, хөрсний дээжээс авсан шинжилгээний хариу хоёр төрлөөр гарсан байна.   
З. Төмөрбаатар:  Метан хийг  олборлох нь  Монгол Улс,  тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд маш чухал Эрин зууны түлш гэж тодорхойлдог метан хийг дэлхийн томоохон хотууд “шүтэж”, энэ салбарын хөгжилд хөрөнгө хүч хаяж эхэллээ. Хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудал цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий бол метан хий. Нүүрс олборлож байгаа уурхайнуудаас их хэмжээний метан хий ялгарч байгаль орчинд хор хөнөөл учруулдаг байна. Өндөр хөгжилтэй орнууд түүхий нүүрснээс татгалзаж метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулж эхэлжээ. Өмнөговь аймагт метан хийн хайгуул, судалгаа хийж буй “Жи Өү Эйч” ХХК-ийн Ахлах зөвлөх, Монгол Улсын  зөвлөх инженер З. Төмөрбаатартай ярилцлаа.
“Петрочайна Дачин Тамсаг” тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлав Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал тус компани хэлцэлд тусгасны дагуу тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа.  Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох юм. Уг тендер шалгаруулалт энэ сарын 17-нд болсон төдийгүй 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцсоны 10 нь орон нутгийнх байв.
4 5 6 7 8 9 10