Ус хангамжийн цогц төслүүд хэрэгжиж байна

2022-08-19

 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос шугам хоолой татах төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Одоогоор үндэсний 6 компани оролцсон түншлэл компаниудтай барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Загийн усны хоолойн гүний усны орд нь Тавантолгой уурхайгаас 65 км орчим зүүн хойшоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2015-2016 онд гидрогеологийн нарийвчилсан хайгуул судалгааг хийж Загийн усны хоолойн хэсэгт газар доорхи усны нөөцийг 63,65 л/с-ээр тогтоосон байдаг.

Тавантолгойн нүүрсний уурхайд хүргэх ус хангамжийн системийг гүний худгууд - ус цуглуулах шугам-өргөлтийн насос станцууд - гол шугам хоолой - усан сан гэсэн дараалалтай барилга байгууламжаас бүрдэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь Тавантолгойд шаардлагатай усны асуудал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл 10 сая.тонн хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн усны хэрэгцээг хангах төдийгүй гадаргын усны төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

                                                            Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК 

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ