Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5
Mongolian Mining Journal бол өнгөрсөн хугацаанд танин мэдүүлэх, уншигчдадаа мэдлэг өгөх ажлыг маш сайн хийсэн Хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн талаар, уул уурхайн компанийн үнэлгээ гэж юу байдаг, хувьцааны нэрлэсэн үнэ гэж юу вэ, уул уурхайн компани хэрхэн хөрөнгө босгодог, ямар техник технологи энэ салбарт нэвтэрч байна гээд маш олон төрлийн мэдлэгийг уншигчидтайгаа хуваалцсан байх.
Бизнес, эдийн засгийн байдлын мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашигладаг сэтгүүл Зах зээлд шилжсэнээс хойш бидэнд дутагдаж байсан гол зүйл бол иргэдтэй харилцах, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж төр, засгийн бодлого шийдвэрүүдийг хүргэх тал дээр маш их учир дутагдалтай ажиллаж ирсэн.
Цаашид юу болох вэ гэсэн тайлбарыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг сэтгүүл бол Mongolian Mining Journal Mongolian Mining Journal бол Монголын эдийн засгийн маш чухал салбарын тулгамдаж байгаа асуудлуудад төвлөрч, тодорхой мэргэжилтнүүдийн мэдээлэл, байр суурь, тоймыг өгч байдаг маш чухал мэдээллийн эх сурвалж.
Монголын шинэ сэтгүүл зүйд шинэ өнгө төрх авчирсан Монголын шинэ сэтгүүл зүйд шинэ өнгө төрх авчирсан, цоо шинэ, мэргэжлийн стандартыг бий болгосон сэтгүүл гэж хардаг.
Mongolian Mining Journal чухал индэр мөн Уул уурхайн салбар манай орны хөгжлийн нэн чухал эх сурвалж болохын хэрээр эерэг сөрөг асуудал улам бүр олшрон тодорч байгаа билээ. Ийм нөхцөлд асуудлын мөн чанарыг олон нийтэд зөв ойлгуулах шаардлага чухамдаа нийгмийн захиалга болоод байна.
Аль нэг тал руу хэлбийлгүй эдийн засгийн үр ашиг, мэргэжлийн талаас ханддаг нь зөв хандлага юм 2008 он бол шинэ мянганы хоёр, гуравдугаар оны орчмоос эхэлсэн геологийн хайгуул, судалгааны шинэ давалгааны үр дүнд ашигт малтмалын ордууд шинээр нээгдэж, хуучны орд газруудын нөөц нэмэгдэн шинээр тогтоогдож, Оюутолгой, Тавантолгой ордыг ашиглаж эхлэх тухай эрчимтэй яригдаж байсан он байв.
Ололт, амжилтаас гадна алдаа, дутагдлыг сануулж байх хэрэгтэй болов уу Уул уурхай манай улсын эдийн засгийн томоохон салбар болж байна. Үүнийг урьдчилж хараад, салбарын бие даасан сэтгүүлийг шинээр үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд сэтгүүлээ тогтмол гаргахын зэрэгцээ агуулга болон дизайны хувьд байнга сайжруулж чадсан нь ихээхэн амжилт юм.
Цаашдаа жижиг төслүүдийн талаар нарийвчлан бичээсэй Миний хувьд Mongolian Mining Journal сэтгүүлийг анх хэвлэгдэх үеэс нь уншсан. Уул уурхайн салбарын хөгжил, өнөөгийн байдал, хэрэгжиж байгаа төслүүдийн талаарх маш чухал мэдээллүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, уншигчдадаа хүргэдэг үнэ цэнтэй сэтгүүл.
Mongolian Mining Journal сэтгүүлд хийж бүтээх зүйл асар их бий Ийм сэтгүүл Монголд бий болсноор уул уурхайн соёл, уул уурхайн шинжлэх ухааны ойлголтуудыг Монголд нэвтрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байна.
Хөрөнгө оруулагчдад үнэ цэнтэй мэдээлэл хүргэдэг Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад уул уурхайн сэтгүүл эрхлэн гаргадаг тодорхой байгууллагууд бий. Тэгвэл Mongolian Mining Journal сэтгүүлийг хувийн байгууллага эрхлэн гаргаж, өнөөдрийн амжилтад хүргэлээ.
Найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах боломж бүрдүүлж байгаа нь сайшаалтай Өнөө үед иргэд аливаа мэдээллийг олон эх сурвалжаас авах боломжтой болжээ. Гэхдээ тухайлсан салбарын талаар үнэн бодитой мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх, төрийн бодлогыг сурталчлахад мэргэшсэн сэтгүүл зүйн үүрэг маш чухал гэж би боддог.
Байр сууриа алдахгүй явах ёстой шүү Миний хувьд цаг зав багатай учраас мэдээллийн олон эх сурвалж ашиглах боломж гардаггүй. Харин Mining Journal сэтгүүлээс уул уурхайтай холбоотой тоо баримт, техник технологи гэх мэт бүх талын мэдээллийг багцалж авч чаддаг.
Салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч чаддаг Монголд хэвлэл мэдээллийн маш олон хэрэгсэл байна. Тэр дундаас Mining Journal сэтгүүл ялгарах онцлогтой.
Уул уурхайн тухай зөв ойлголтыг түгээж байна Би Mining Journal сэтгүүлийг уншаад гурван жил болж байна. Сэтгүүлийн бодлого надад их таалагддаг.
Mining Journal сэтгүүлд байр сууриа илэрхийлж чадсан хүнийг би уул уурхайн салбарын хүн, энэ салбарын оролцогч гэж ойлгодог Хэвлэл мэдээлэл нийгмийн санаа бодлыг бүрдүүлдэг гэж ярьдаг. Нийгмийн оюун санаа гэдэг маш хүчтэй зүйл.
Өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойтой сэтгүүл Mongolian Mining Journal өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойтой сэтгүүл. Аль ч улс оронд, ялангуяа уул уурхай хөгжиж байгаа улс оронд салбарын ийм сэтгүүлүүд байдаг.
Cэтгүүлийн хамт олон хөгжлийн төлөөх мэдлэгт суурилсан хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлж байна Монголын уул уурхайн хөгжилтэй уялдан сэтгүүл зүйд мэргэжлийн түвшинд үнэлэгдэх хэвлэл шинээр мэндэлж, олон улсын стандартын түвшинд хүрсэн нь энэ өдрүүдэд 5 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Mongolian Mining Journal юм.
Орхигдсон орон зайг амжилттай дүүргэж ирсэн Би Mongolian Mining Journal сэтгүүлийг тогтмол уншдаг. Бас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд нь ч идэвхтэй оролцдог. Монголын сэтгүүл зүйн орон зайд хүчтэй гарч ирсэн гэж үнэлж явдаг юм.
МИНИЙ ТУХАЛЖ СУУГААД УНШДАГ СЭТГҮҮЛ Mongolian Mining Journal сэтгүүл Монголд гарч байгаа бусад сэтгүүлээс ихээхэн онцлог, ялгаатай.
ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ СЭТГҮҮЛ БОЛНО ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА Mongolian Mining Journal бол агуулгын хувьд маш нарийн мэдээллүүд шингээдэг сэтгүүл.